СПОРТ

Б.Баттулга: Т.Тулга тэргүүтэй шавь нарынхаа амжилтыг ахиулахын тулд ТББ байгуулсан

Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо манай чөлөөт бөхийн тамирчин Т.Тулгыг онцолж, жингийнхээ лидерүүдийн нэг гэсэн агуулгатай мэдээлэл бэлтгэн албан ёсны цахим сувгуудаараа түгээсэн гэсэн мэдээлэл өчигдөр спорт сонирхогчдын ярианы сэдэв болсон билээ. Бид үүнээс өмнө, Дэлхийн чансааны оноо олгох “Загребын гран при” тэмцээнд түрүүлснийх нь дараа түүний багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Баттулгаас ярилцлага авснаа хүргэе.

Б.Баттулга багш Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа өгсөн ч Монголын багаа Парисын олимпын наадамд амжилт гаргуулах чин сэтгэл өвөрлөн, шигшээ багийн шавь нараа “Парис олимпын аварга” ТББ-аараа дамжуулан дэмжиж ажиллаж байгаа юм. "Токиогийн олимпоос аварга төрүүлнэ" гэж амлаад санаснаар болоогүй тул амласандаа заавал хүрэх дасгалжуулагч хүний бодол ч үүнд нөлөөлсөн болов уу.

Тодруулга авах хүсэлт тавихад тэрбээр “Тамирчдыг дааж авч явсан багш нь шигшээ багийн дасгалжуулагч Б.Батзориг багш. Түүнээс мэдээлэл ав” гэсэн ч “Саяхан яриа авчихсан юм” гэж гуйсны эцэст  цөөн асуулт тавих зөвшөөрөл өгсөн юм.

-ДБТНХ өнгөрсөн жил чансаагаар тэргүүлсэн бөхчүүдэд мөнгөн шагнал олгосон. Чансааны оноо олгох тэмцээний ач холбогдлыг өсгөх гэсэн зорилго байсан байх. Манай улс ч гэсэн баг гаргаж оролцуулж байна гэдэг нь тэр зорилго нь биелж байгаагийн илрэл болов уу. Ер нь чансааны оноо олгох тэмцээн гэж юу юм, жилд хэд болдог тухай, Загребийн тэмцээнд оролцохоор шийдсэн талаар, бас онцлогийн талаар ярьж өгөөч?

-Чансааны тэмцээний гол зорилго бол ДАШТ болон Олимпын наадамд жин тус бүрийн эхний дөрөвт орсон тамирчид хагас финал болон шигшээд барилдуулах зорилготой. Ингэснээр Дэлхийд бөх сонирхогч нарт сонирхолтой финалын барилдаан үзүүлэх Дэлхийн бөхийн холбооны барьж байгаа шинэ бодлого юм.

Өмнө нь манай спорт “blind draw” систем буюу тухайн тэмцээнд хэнтэй ч хамаагүй таарах сугалаагаар явдаг байхад эхний даваанд гол өрсөлдөгч нар таарах, нэг хэсэгт сул тамирчид орох зэрэг тохиолдлоос бол аваргын төлөөх барилдаан аль нэг сайн бөхийн илт давуу ялалтаар дуусах барилдаан гардаг байсан. Үүнийг засаж шийдэж байгаа нэг шийдэл гэж харж байна.

Энэ удаагийн чансааны тэмцээнд оролцох шийдийг би оны өмнө энэ жилийн төлөвлөгөөнд оруулаад эрт шийдсэн байсан.

-Т.Тулгатай ямар байдлаар хамтарч ажиллаж байгаа вэ. Багш шавийн холбооныхоо талаар. Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт, алдаа оноо юу байв?

-Т.Тулга болон бусад Олимпын жинд амжилт гаргаад байгаа шавь нарынхаа амжилтыг ахиулахын тулд “Парис Олимын аварга” ТББ-аа 2022 онд байгуулаад ажиллаж байна. Улсын төсвийн мөнгө хүрэлцээ муутай байдаг учраас гадаадын хамтарсан бэлтгэл болон чансааны тэмцээний зардлуудыг тамирчдынхаа нутгийн зөвлөл, ТББ-н удирдах зөвлөлийн гишүүдийн дэмжлэгээр босгож оролцуулж байгаа.

-Т.Тулгын амжилт сайн байгаа нь та хоёрын хамтрал үр дүнтэй байгаа гэдгийг харуулж байна. Манай тамирчин алдаагаа давтахгүй байна, өмнө нь хожигдсон бөхчүүдээ хожиж байна шүү дээ. Сая Загребт гэхэд олимпоор хожигдсон бөхөө илүүрхэж хожлоо. Гол өрсөлдөгч нартайгаа тэмцээн дээр очиж барилдах тактик барьж байна уу гэж бодлоо. “Дэлхийн цом”, “Загребын гран при” гээд нэгтгээд Т.Тулгын барилдааны талаар товч ярьж болох уу?

-Тамирчид маань амжилттай байгаа нь миний энэ салбарт тасралтгүй 30 орчим жилийн туршлага, хамгийн чухал нь тамирчид маань надад итгэж хэлсэн ярьсан сургалтыг бүрэн хүлээж авлагт байгаа гэж бодож байна. Энэ нэг талаар сэтгэл зүйн бэлтгэл юм даа. Дээр нь орчин үеийн спортын шинжлэх ухааны давуу талуудыг аль болох хэрэгжүүлэхийг хичээж тамирчдынхаа анхны багш нартай нэг баг болж ажиллаж байгаагийн үр дүн бага, багаар гарч байна гэж дүгнэж болно.

-Т.Тулгыг яг энэ формтойгоо Парист оччихоосой гэж бөхийн хорхойтнууд хүсэж байна. Манай тамирчны бэлтгэлжилт ямар байна, тактик төлөвлөгөө нууц биш бол жаахан ярьж өгөөч. Цаашдын төлөвлөгөө юу вэ?

-Тамирчин бүр дээр хувийн онцлог, тэмцээн бүрд зориулсан мэх, техник тактик гэж байгаа учраас одоо шууд Парис олимпын талаар ярих эрт байна. Бидний ойрын зорилго ирэх сард болох насанд хүрэгчдийн УАШТ-дээ төвлөрөөд ажиллаж байна.

Т.Тулгын хувьд дэлхийн бөхийн хүрээний дасгалжуулагч нарын ярилцсан зүйлүүдийг бид бэлтгэлдээ тусгаад явж байгаа. Цаг хугацаа харуулах учраас энэ удаа ярилгүй хойш тавьмаар байна.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-16 12:04

Порно чууд найрамд�##�ын хүүхнүүдээ мартаагүй биздээ

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button