Гадаад мэдээДЭЛХИЙ
Австралийн уурхайн цооногт хоёр хүн унаж сураггүй болжээ

Австралийн Квинсленд мужид орших Дугалд голын уурхайд нуралт үүссэнээс хойш ажилчин гүн цооногт унаж сураггүй болжээ. Уурхайчид гурвуулаа явж байсан бөгөөд ирмэгээс арай хол зогсож байсан нэг нь нуралтаас амжин гарч, түгшүүр зарласан байна. Орон нутгийн хэвлэлүүдэд бичиж байгаагаар, уурхайчдын унасан цооног 125 метр гүн, уурхайчид харин 25 метрийн өндрөөс унажээ. Тэдэнтэй холбоо барих бүх оролдлого бүтэлгүйтэж байгаа тул нас барсан гэж таамаглаж байгаа юм байна.
Аврах ажиллагаа шөнөжин үргэлжилсэн, өнөөдөр ч үргэлжилсээр байна. Ажилтнуудын харъяалагддаг "Perenti" компанийн захирал Марк Норвелл ажилчдаа аврахын тлд компанийн зүгээс боломжтой бүхнийг хийнэ гэж мэдэгджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.