Шотландын Ерөнхий сайд Никола Стуржеон огцорч, орных нь нэр дэвшигчид тодорлоо

Шотландын Ерөнхий сайд Никола Стуржеон албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлажээ. Гэнэтийн энэ мэдэгдлийнх нь дараа эрх баригч SNP нам дотор дараагийн Ерөнхий сайд болох өрсөлдөөн үүссэн байна.
Никола Стуржеон нь эрх баригч намын дарга, Ерөнхий сайдын албыг найман жил хашихдаа Шотландыг Их Британиас салан тусгаарлуулах тэмцлийг манлайлж байсан бөгөөд Хатан хаан Елизавета нас барснаар дутуугаа гүйцээх сайхан боломж гарлаа гэлцэж байтал ийнхүү гэнэт огцорсон нь олон нийтийг гайхшруулаад байна.
Тэрбээр олон жилийн турш намынхаа маргаангүй лидер байсан ч залгамжлагчаа бэлтгэж чадаагүй нь одоо Шотландын улс төрд тогтворгүй байдал үүсгэж мэднэ гэх хэсэг бүлэг байна. Учир нь дараагийн Ерөнхий сайд гэж бат нэрлэчих улстөрч SNР нам үгүй байгаа юм.

Одоогоор Ерөнхий сайдын суудалд хамгийн боломжтой нэр дэвшигчид нь
- Намын даргаар 2000-2004 онд ажилласан Жон Суинни
- Сангийн сайд, одоогоор жирэмсний амралттай байгаа Кейт Форбс
- Вестминстер дэх SNР намын дарга, Тереза Мэйн танхимыг хурцаар шүүмжлэгч асан Ангус Робертсон
- Эрүүл мэндийн сайд Хамза Юсуф нар тооцогдож байна.
Хууль зүйн сайд Кит Брауны хувьд боломж бага гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.