НИЙГЭМНийгэм мэдээ

Х.Бат-Ялалт: Чухал шийдвэрийг ард түмнээрээ хэлэлцэж, шийддэг эхлэлийг тавьж чадлаа

Зөвлөлдөх уулзалтад ажиглагчаар оролцсон хуульч Х.Бат-Ялалт байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Эхний хэлэлцүүлэг эрдэм шинжилгээний хурлууд, нээлттэй хэлэлцүүлгүүд явсан учраас нийгмийн идэвхтэй хэсэг оролцсон. Харин хоёр дахь шатанд санамсаргүй сонгогдсон 810 хүн 15, 15-аараа 54 хэсэгт хуваагдаж оролцсоныг ажиглалаа. Сонголын тухайд эхний өдөр бол надад хардлага байсан.

Гэхдээ эхний өдөр юунд орж байгаагаа мэдэхгүй шахуу хүмүүс цугларсан байсан. Хэсэгчилсэн бүлгүүд дээр нь очоод үзэхэд хэвлэлээр яваад байгаа шиг унтсан зүйл байхгүй. Чөлөөтэй байсан. Энэ хоёрдугаар шатанд сонгогдсон нийгмийн идэвхгүй хэсгийнхэн 15 асуултыг экспертүүдэд тавьж, хариулт авсан нь дэвшил байлаа.

Улс төрийн намууд үзэл баримтлал, бодлогоо яг энэ хэлбэрээр хэлэлцдэг байвал зүгээр юм болов уу гэж бодлоо.

810 хүн цуглараад эх орныхоо төлөө санаа зовсон иргэдийн дуу хоолой болж чадлаа гэж бодож байна. Эхний өдөр ямар ч идэвхгүй байсан хүмүүс мэдээлээр хангаад эхлэнгүүт хоёр дахь өдрөөс маш идэвхтэй болж байгаа нь цаашид ийм хэлэлцүүлгүүдийг хийж байх хэрэгтэй юм байна гэж дүгнэлээ.

Аливаа чухал шийдвэрийг ард түмнээрээ хэлэлцэж шийддэг байх эхлэлийг тавьж чадлаа л гэж харж байна” хэмээн ярив.

Хэлэлцүүлгийн зохион байгуулагчид, ажиглагчид байр сууриа илэрхийлэх ажиллагаа үргэлжилж байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-16 19:06

Энэ уулз�##�тын үр дүнд ард олон Баттай ялагдана

Зочин хнөмхийнүүд гэнэ
Зочин хнөмхийнүүд гэнэ
2023-02-16 20:21

ийм хэдэн м�##� бүх ард түмнийг төлөөлөхгүй. энэ яасан долдой амьтан бэ хөгийн ухнын хөг

Зочин
Зочин
2023-02-16 21:32

Ха ха МАН ын тавьсан жүжиг энэ одоо бас юу вэ

Холбоотой мэдээ

Back to top button