НИЙГЭМНийгэм мэдээ

Ч.Өнөрбаяр: УИХ-ын гишүүнийг дарга гэж ойлгодгоо болих хэрэгтэй

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын талаар хуульч Ч.Өнөрбаяр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Зөвлөлдөх санал асуулга явуулах гол үндэслэл нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх, УИХ-ын гишүүний тоог нэмэгдүүлэх чиглэлээр ҮХЦ-ээс шийдвэр гаргасантай холбоотой гэж ойлгож байгаа. Энэ асуудал цаашаа хуулийнхаа дагуу явах байх. ҮХЦ-ийн шийдвэрийг нийтээрээ дагаж мөрдөх үүрэгтэй.

УИХ-ын гишүүнийг дарга гэж ойлгодгоо болих хэрэгтэй. Өнөөдөр ямар ч хуульд "УИХ-ын гишүүн нь дарга байна, сайдын адил эрх ямба эдэлнэ" гэсэн заалт байхгүй. Сонгогдсон тойргоосоо үл хамаараад Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөө явах ёстой. Монголын нийт ард түмний элч байна гэсэн л заалт бий. Энэ талаасаа Парламент дахь төлөөллийг нэмэгдүүлэх, ард түмний үүрэг, оролцоог хангах гэдэг утгаараа энэ Зөвлөлдөх санал асуулгыг Үндсэн хуульд нийцэж байна гэж харж байгаа.

ҮХЦ-ээс гаргасан шийдвэрийг нийтээрээ хүндэтгэж дагах, биелүүлэх зарчимтай. Монгол Улсын нийтлэг эрх ашиг гэдэг зүйлийг аль ч нам хүндэтгэх ёстой. Тэр эрх ашиг нь Парламентын засаглалыг бэхжүүлэх явдал. Үүний тулд улс төрийн намууд үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой.

Улс төрийн намгүйгээр Парламентын ардчилал байхгүй, Парламентын ардчилалгүйгээр Монгол улс Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хадгална гэдэг амаргүй зүйл байдаг юм аа. Энэ асуудлыг олон талаас нь бодож эргэцүүлэх юм бол нийтлэг том эрх ашигтаа улс төрийн намууд захирагдаж байгаа, хүндэтгэж байгаа гэдэг талаас нь харах болов уу гэж ойлгож байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ринчинболд
ринчинболд
2023-02-16 17:14

өмхий чацга Өнөрөө нэж эрэ юмуу эм юмуу өөрийгөө төрийн нарийн ерөнхий нарийн хариуцлагатай нарийнЕНДБ-н дарга гэж зарлаад яваад байсан чинь худлаа самозванец байсан байна лээшдээ АН-д чи байхгүйээ бүртгээгүй байнаа чамайгЧамайг хэн сонгосон томилсон бэ.Хэнч сонгоогүй байхад зарлаад байсан ичиж үхмээр ичгэвтэр асууд## болжээ

Зочин
Зочин
2023-02-16 21:30

Хөөрхий нам дагаж амьдарч яваа амьтан

Зочин
Зочин
2023-02-16 22:17

Тийм шүү УИХ дахь МАНын 64 өөс/ хүчин ######нөө бусад нь дарга/ болов. ЗАРИМ чацархайтай гишүүд нь 3 ба түүнээс дээш давхар дээл өмсөв. Ганц ичсэн гишүүн нь МӨНХБАТ болов..Тэгээд МӨНХБАТ нь нүүрстэй гүн нягт , бат бэх хэлхээтэй тооцогдов.МАН ичиж амьдраач ээ.Тарж үнс нурам болоочээ.Монголын хөрснөөс сайн дураараа ######аачээ.

Зочин
Зочин
2023-02-16 22:22

НААДАХ ӨНӨРБАЯРАА МУУЛЖ ЯАХНА ВЭ ДЭЭ. МАН ШИГ 40.000 ИРГЭНЭЭ ХЯДААГҮЙ АРДЧИЛАЛЫН ТӨЛӨӨ ,МОНГОЛЫН ТӨЛӨӨ ДУУГАРЧ ЯВАА ХҮН ШҮҮ ДЭЭ.КОММУНИСТУУД БООЖ ҮХЭХ БОР ШИДМЭС ХАЙГААД. АЙН

Зочин
Зочин
2023-02-17 00:01

Chi Yu ym be ulsterd oroh boloogui baihoo dadlagagui za enhbayriig barih gd buutai guij bsn patcaan biz de chi ym ymand hoshuu dureed baih shig

зочин
зочин
2023-02-17 10:49

яанаа харин больмоор байнаа. удахгүй даргын эхнэр болно гээд хүмүүсийн яаж явахыг нь харах гээд байхын зарим хүмүүс ккк. наадахаа өөртөө хэлсэн чинь дээр дээ..

Холбоотой мэдээ

Back to top button