Бразилийн хөлбөмбөгийн лиг арьс өнгөөр ялгаварласан багаас оноо хасдаг болно

Бразилийн хөлбөмбөгийн холбоо тэмцээний үеэр арьс өнгөөр ялгаврлан гадуурхсан үйл гаргасан тохиолдолд ноогдуулх харицлагыг чангатгажээ. Тодруулбал, ийм үйлдэл гаргасан багийн АШТ-д цуглуулсан онооноос нь хасах юм байна. Шийдвэрийг батлахаас өмнө хөлбөмбөгийн багуудаар хэлэлцүүлэхэд Дээд лигийн 20 баг дэмжжээ. Шинэ дүрмийг энэ сарын 22-нд эхлэх Бразилийн цомын тэмцээнээс мөрдөх аж.
Бразилийн хөлбөмбөгийн холбоо арьс өнгөөр ялгаврлан гадуурхах үзэлд оноо хасах шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан анхны холбоо болж байна. “Арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй хийх тэмцэл аажуу байдлыг тэвчихгүй. Бүтэн зууны турш ярьсан ч өөрчлөгдөөгүй хэвээр байна. Тиймээс одоо бодитой алхам хийх цаг болсон” гэж Бразилийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Эдналдо Родригес ярьжээ. Тэрбээр мэдэгдэлдээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй хийх тэмцэл цаашдын ажиллагааных нь нэг тэргүүлэх чиглэл байна гэж онцолсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.