ОХУ Европын холбоонд хариу хориг тавина

Европын холбоо ОХУ-ын эсрэг 10 дахь багц хоригоо хэрэгжүүлэхээр болоод буй билээ. Тэгвэл Москва энэ алхмыг нь зүгээр орхихгүй, эсрэг хориг арга хэмжээ авна гэдгээ өчигдөр зарлалаа. ОХУ-аас Европын холбоонд суух байнгын төлөөлөгч Кирилл Логвинов энэ талаар мэдэгдсэн байна.
“Европын холбооны тавьж байгаа хориг арга хэмжээ нь оросын жирийн иргэдийн амьжиргааг хүндрүүлэх зорилго агуулдаг. Бидний тавих хориг харин европчуудын нийгэм эдийн засгийн байдлыг дордуулах зорилго тавихгүй. Гол ялгаа нь энэ” гэж тэрбээр онцолсон байна.
Дэлхий нийтийн анхаарлын төвд буй, Европт царцаагаад буй ОХУ-ын хөрөнгийн асуудлыг тодруулахад “Украинд шилжүүлж өгөх ямар ч боломжгүй” гэж хариулсан байна.
“ОХУ-ын иргэдийн хөрөнгийг хураах, хориг зөрчсөн нэрээр эрүүгийн хариуцлагад татах арга саам байж байгаа нь Европын холбоо хуулийн үндсэн зарчмыг үл тоомсорлодгийн илрэл“ болохыг Кирилл Логвинов онцолжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮМХИЙ УНГАС ОРОСУУД ХАХА