НИЙГЭМНийгэм мэдээ

Чехэд дахин нэг монгол иргэн сураггүй болжээ

Чех улсад ажиллаж амьдардаг монгол эрэгтэй сураггүй алга болоод 10 гаруй хоножээ. 54 настай Дагвын Гантөгс нь энэ сарын 4-ний өдөр сураггүй алга болсон байна. Тэрбээр Пардубице хотын “Фоксконн” үйлдвэрт ажилладаг байжээ. Түүнийг хамгийн сүүлд хоёрдугаар сарын 4-ний өдөр шөнийн 02.00 цагийн орчимд Пурдубицегийн Полабина орчимд харсан аж.  

Дагвын Гантөгс нь 170 см өндөр, богино хар үстэй, бор нүдтэй. Хамгийн сүүлд хар хүрэм, цагаан оройтой малгайтай явсныг Пардубицки мужийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дита Холецкова олон нийтэд зарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button