Гадаад мэдээДЭЛХИЙ
Өмнөд туйлын мөсний талбай түүхэн доод хэмжээнд хүрчээ

Өмнөд мөсөн тив буюу Антарктидын мөсний хэмжээ хиймэл дагуулаас тандаж эхэлсэн 1970 оноос хойших түүхэн доод хэмжээнд хүрчээ. Тодруулбал, энэ сарын 13-ны байдлаар 1.91 сая км2 болтлоо багассан аж. Антарктидын мөсний талбай жилээс жилд багасаж байгаа ч энэ жил онцгой байна гэж АНУ-ын Цас, мөсний мэдээлэл цуглуулах үндэсний төвөөс мэдээлсэн байна. Зундаа энэ хэмжээ улам ч багасах гэнэ.

Сүүлийн долоон жилийн дотор мөсний талбай багассан дээд үзүүлэлт гурван удаа /2017, 2022, 2023/ шинэчлэгджээ.
Өмнөд мөсөн тив орчимд одоо зөвхөн Уэддэллийн тэнгис орчимд л мөсний талбай нэмэгдэж байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.