Гадаад мэдээДЭЛХИЙ

Пентагоны БНХАУ-ыг хариуцсан төлөөлөгч Тайваньд айлчилна

АНУ-ын Батлан хамгаалах яамны БНХАУ-ын асуудал хариуцсан ажилтан Майкл Чейз ойрын үед Тайваньд айлчлахаар болжээ. “The Financial Times” энэ талаар мэдээллээ.

Мэдээлэлд, Майкл Чейзийн айлчлалыг Тагнуулын зорилготой байж болзошгүй нисдэг биетүүдээс болж БНХАУ-тай харилцах харилцаа хүйтэрсэнтэй холбоотой гэж дурджээ.

Оны өмнө Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлахад хоёр улсын харилцаа хүйтэрч, хурц мэдэгдлүүдийг харилцан гаргаж байсан, энэ удаагийн айлчлалд Бээжин ямар хариу үйлдэл үзүүлэх нь анхаарал татаж байна.

Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр нисдэг биетийн асуудлын талаар мэдэгдэл хийхдээ “Ши Жиньпинтэй энэ асуудлаар утсаар ярина. Бид шинэ “Хүйтэн дайн”-ыг хүсэхгүй. Гэхдээ агаарын бөмбөлгийг нь устгасандаа уучлалт гуйхгүй. Харин ч тэмцэнэ” гэж онцолж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2023-02-17 14:12

Хятад Пентагоных болчхоо юу?

Холбоотой мэдээ

Back to top button