Катарын Ерөнхий сайд асан, Илон Маск нар “Манчестер Юнайтед”-ыг авахаар өрсөлдөж байна

Катарын хөрөнгө оруулагчид хөлбөмбөгийн “Манчестер Юнайтед” багийг худалдаж авахаар таван тэрбум фунт стерлингийн /5.6 тэрбум ам.доллар/ санал тавихаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд ороод байна.
“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Глейзерийн гэр бүл багаа зарах бодолтойгоо мэдэгдсэнээс хойш гараад байгаа хамгийн өндөр үнэ нь энэ бөгөөд санал тавих гэж байгаа хүн нь Катарын Ерөнхий сайд асан Хамад бин Жассим бин Жабер Аль Тани гэнэ. Үүнээс өмнө АНУ-ын тэрбумтан Илон Маск таван тэрбум еврогоор авах сонирхолтой байгаа гэсэн мэдээлэл гараад байсан юм.
АНУ-ын тэрбумтан ах, дүү Глейзерүүд “Манчестер Юнайтед”-ыг 2005 оноос эзэмшсэн бөгөөд Сэр Алекс Фергюсоныг явсны дараа багийн амжилтыг унагасан гол буруутнаар тодроод буй.
Английн АШТ-д 20, Цомын тэмцээнд 12, “Аваргуудын лиг”-т гурав түрүүлсэн түүхт баг сүүлийн хэдэн жил дотоодын өрсөлдөөнд “Манчестер сити”, “Ливерпүүл”-ээс хол хоцорч, энэ жил УАШТ-дээ гуравдугаар байрт яваа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.