ШУУД: Э.Цэндбаатарын АНУ дахь анхны тулаан

Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга МУГТ Эрдэнэбатын Цэндбаатар АНУ дахь мэргэжлийн боксын анхны тулааныг Нью Йорк хотын алдарт Таймс Сквеорт орших “Санни халл” спортын ордноос шууд дамжуулж байна. Манай тамирчдны өрсөлдөгч Жованни Гутеррез нь Никарагиуагийн Типитапагаас гаралтай, 2018 онд мэргэжлийн бокст орж, 11 ялж, гурван удаа ялагдсан үзүүлэлттэй боксчин байна. 2019 оны долдугаар сарын 27-нд WBA холбооны Карибын бүсийн аварга болж, 2020 онд Хойд Америкийн бүсийн аваргын төлөө тулалдаад хожигдож байжээ.
Манай тамирчны хувьд 2018 оноос мэргэжлийн бокст хөл тавьж, дөрөв тулалдаж дөрөв ялсны хоёр нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагаад байгаа юм.
Өнөөдрийн тулаанууд:
Хизер Харди-Таяанна Кардозо /8 үе/
Э.Цэндбаатар-Жованни Гутеррез /6 үе/
Фредерик Жулан-Декарло Перез /8 үе/
Майкл Хьюз-Нельсон Моралес /4 үе/
Террелл Бостич-Рей Барнс /6 үе/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэзээ вэ
Дүү минь үзүүлээд өгөөрөө чи чадна амжилт
Дүү минь амжилт хүсьe.