СПОРТ

Өрсөлдөгч тамирчны дасгалжуулагч алчуур шидэж, Э.Цэндбаатар III үед яллаа

Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга МУГТ Эрдэнэбатын Цэндбаатар АНУ дахь мэргэжлийн боксын анхны тулаанаа дөнгөж сая Нью Йорк хотын алдарт Таймс Сквеорт орших “Санни халл” спортын ордонд хийж, өрсөлдөгчөө гуравдугаар үед яллаа. Өрсөлдөгчийнх нь дасгалжуулагч алчуур шидэж, тулааныг үргэлжлүүлэхээс татагалзсан тул шүүгч тулааныг гуравдугаар үед дуусгав. Манай тамирчин ийнхүү мэргэжлихйн боксын дэвжээнд тав дахь ялалтаа байгуулав. Таван утлааныхаа гурвыг нь дутуу гаргажээ.

Өнөөдөр Э.Цэндбаатартай тулалдсан Жованни Гутеррез нь Никарагиуагийн Типитапагаас гаралтай, 2018 онд мэргэжлийн бокст орж, 11 ялж, гурван удаа ялагдсан үзүүлэлттэй боксчин байна. 2019 оны долдугаар сарын 27-нд WBA холбооны Карибын бүсийн аварга болж, 2020 онд Хойд Америкийн бүсийн аваргын төлөө тулалдаад хожигдож байсан нэгэн байв.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-24 10:33

Сайхан мэдээ байна. Туулай жилд Монголчууд ял##т байгуулах бэлэгдэлтэй байна.

Зочин
Зочин
2023-02-24 13:18

Баяр хүргэе !

Зочин
Зочин
2023-02-25 22:40

Амжилт

Зочин
Зочин
2023-02-27 11:58

Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button