Монголын баг өнөөдөр Сингапурыг хожвол “Азийн цом”-д өрсөлдөх эрхээ авна

2025 оны “Азийн цом” буюу тивийн АШТ-д оролцох эрхийн төлөөр урьдчилсан тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд Улаанбаатар хотноо болж байгаа билээ.
Монгол Улсын шигшээ баг өнөөдөр хоёрдугаар шатны хоёр дахь тоглолтоо Сингапурын эсрэг хийх бөгөөд энэ тоглолтод хожвол “Азийн цом”-д оролцох эрхээ авна. Учир нь, үлдсэн хоёр тоглолтод манайхыг гүйцэх магадлалтай Малайз, Хонконг хоёрын Малайз нь өнөөдөр Гуамын хүчтэй багтай тоглох бол сүүлийн тойргийн тоглолтыг хоорондоо хийнэ /Хуваарь харна уу/.

Мөн манай шигшээ дээрх хоёр багийг хоёуланг нь хожоод буй /Малайзыг урьдчилсан тэмцээний нэгдүгээр шатанд 94:92-оор, Хонконгийг өчигдөр 76:69-өөр/. Бөмбөгний зөрүүгээр манайх Малайзаас илүү байгаа /+5, -21/.

Урьдчилсан тэмцээний хоёрдугаар шатанд зургаан баг өрсөлдөж байгаагаас дөрөв нь “Зүүн” бүсийг төлөөлөн Азийн АШТ-д оролцох эрхээ авна. Одоогоор энэ бүсээс ганц Гуам эрхээ авсан бөгөөд өнөөдөр Тайланд, манайх хоёр нэмэгдэх магадлал өндөр байна. Тодруулбал, Монголын сагсанбөмбөгийн түүхэн мөч өнөөдөр тохиох юм. "Азийн цом"-д оролцсоноор Монгол Улс ОУСБХ-ны /FIBA/ чансаанд албан ёсоор орно.

2025 оны Азийн АШТ-д “Баруун”, “Зүүн” бүсээс тус бүр 12, нийт 24 баг оролцоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонсоходол сэтгэл хөдөлгөсөн сайхан мэдээ
Тамирчиддаа амжилт хүсье. Сайхан мэдээ дуулгааарай гэж ерөөе!!!!!!!!!
Тэгээд юу болсон бэ, хожиж эрхээ авч чадсан уу ?