Гадаад мэдээДЭЛХИЙНийгмийнСонин хачин

Зэрлэг муурнаас болж Австралийн 100 гаруй төрлийн амьтан сөнөх аюулд оржээ

Австралид үйл ажиллагаа явуулдаг амьтан хамгаалах нийгэмлэгүүд тоо толгой нь эрс олширч, байгаль орчинд хор хөнөөл учруулж эхэлсэн зэрлэг болон гэрийн тэжээвэр муурны талаарх хууль тогтоомжид өөрчлөлт оруулахыг Засгийн газраасаа шаардаж байна.

Муурнуудаас болж өөр хаана ч байхгүй Австралийн онгон байгаль, зэрлэг ан амьтад устгаж мөхөх аюулд орсныг байгаль хамгаалагчид сануулан, эрх баригчдаас муур бүхий иргэдэд тавих хяналтыг сайжруулахыг эрх баригчдаас шаардаж байгаа юм.

Зэрлэг муурны аюулын талаарх зарим баримт

  • Зэрлэг муур нь 1820-иад оны үед Австралид нутагшсан.
  • Тоо толгой нь 10 саяас даваад байгаа.
  • Зэрлэг муур /долоон сая орчим тоо толгой бий/ жилд 1.067 тэрбум хөхтөн, 399 сая шувуу, 609 сая хэвлээр явагчид, 92 сая мэлхийг идэж устгадаг.
  • Жижиг сүүн тэжээлтэн, мэрэгч, шувуу, гүрвэл, загас, шавьжаар хооллодог
  • Нэг муур өдөрт дунджаар 2-5 амьтан барьж иддэг.
  • Нэг муур жилд хамгийн багадаа 740 амьтан барьдаг гэсэн тоо бий.
  • Муурны “Хоолны цэс”-энд багтсан 27 төрлийн амьтан бүрмөсөн мөхөж, 120 гаруй төрөл мөхөж сөнөх аюулд оржээ.
  • Сөнөсөн төрлийн дотор тал хээрийн бандикут, том чихт үсэрдэг хулгана зэрэг зөвхөн Австралид байдаг ховор амьтад байна.

“Ногоон тив”-д Европоос анхлан суурьшигчид нь англичууд байсан бөгөөд тэд англи саксон хүний ихэд эрхэмлэдэг хонь, муурыг хамт авч очсон түүхтэй. Үүнээс хойш хонин сүрэг өсч үржин, эдүгээ эдийн засгийнх нь нэг тулгуур багана болсон бол муурнууд зэрлэгшин, хүндрэл бэршээл гэж тооцогдох болсон байна. Тоо толгой нь 20 саяд хүрч, экосистемд ноцтой хохирол учруулах болжээ.

Австралийн амьтны аймаг бусдаас эрс онцгой, өөр хаана ч байдаггүйгээрээ ялгардаг. Гэтэл зэрлэг муурны онцгой ховдог чанараас болж  тэдний идэш тэжээл болдог 120 төрлийн амьтан мөхөх аюулд учирсан учир 2015 онд Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж байж “Хоёр саяар цөөлөх” шийдвэр гаргасан удаатай. Гэвч олон улсын гэх тодотголтой зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгүүд эрс эсэргүүцэж, дуучин Стив Мориссей, жүжигчин Брижит Бардо зэрэг нэр алдартай гишүүдээрээ захидал бичүүлж, австраличуудын үзэл бодолд нөлөөлсөн тул Ховор амьтдыг хамгаалах нийгэмлэгийн комиссар Григори Эндрьюс дээрх алдартнуудад хаягласан нээлттэй захидал бичихэд хүрч байв.

Григори Эндрюс захидалдаа “Та бүхний шүүмжлэл ортой нь үнэн. Гэвч бид бүх муурыг устгахгүйгээр 120 гаруй төрлийн хөхтөн, жижиг мэрэгчдийг мөхөж сөнөхөөс аврах гэж байна” хэмээн онцлон тэмдэглэж байсан юм.

Одоо Австралийн амьтан хамгаалах нийгэмлэгийн тавьж буй шаардлагын гол нь гэрийн тэжээвэр мууртай холбоотой бөгөөд гаднын улс орнуудаас Австралид муур импортоор оруулж ирэх бол Хөдөө аж ахуй, загас агнуур, ойн аж ахуйн газраас тогтоосон нөхцлийг хангах, ариутгал, бичил чип, бүртгэлийг сайжруулах, тэжээгч эздэд нь хүлээлгэх эдийн засгийн хариуцлагыг чангатгах, муураа заавал торонд байлгах зэрэг заалтууд багтаж байгаа аж. "Муур тэжээдэг хүмүүс муураа шөнө гадуур юу хийж явдгийг мэдэхгүй байна" гэж хөдөлгөөнийг дэмжигч, Перт хотын захирагч Кэрол Адамс өгүүлжээ.

Кэрол Адамс

Одоо Австралид байгаа гэрийн тэжээвэр дөрвөн сая орчим муур уугуул нутгийн 110 төрөл зүйлийн амьтан, тэр дотроо 80 сая шувуу, 67 сая хөхтөн, 83 сая хэвлээр явагчийг ганцхан жилд иддэг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2023-02-25 21:31

Хүнийг хэлэлтгүй манайх ч гэсэн мөдхөн ийм болно. Одоо манай з�##�уу хүүхнүүд хүүхэд биш мужр төрүүлсэн мэт авирлах болсон байна. Зарим нь муураа тэжээж чадахгүй гудамжинд гаргаж л байна.

Иргэн
Иргэн
2023-02-26 11:47

Гэрийн тэжээвэр амьтаны тухай хуулийг яар�##�тай батлах шаардлагатай байгааг УИХ анхаар. Нохой гэхэд чонон сүрэг болоод энд тэнд түйвээж байгаа бололтой юм.

Оргил
Оргил
2023-03-05 01:56
Reply to  Иргэн

Тийм шүү. Нохой бас өвчлөл их үүсгэдэг, элэгний өвчин нохойн бааснаас эхлэлтэй шд.

Зочин
Зочин
2023-02-26 15:14
Reply to  Иргэн

Богд ууланд нохой зэрлэгшиж сүрэглэн м�##�, буга, цагаан зээрийг барьж байгааг дархан газрын хамга�##��##�тын захиргаа анхаараач

Холбоотой мэдээ

Back to top button