НийгмийнЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ
Орон нутгийн "Таван толгой" ХК-ийн эзэмшигчид нэгж хувьцаанаасаа 2743.8 төгрөгийн ашиг хүртэнэ

"Таван Толгой" ХК-н ТУЗ өнөөдөр хуралдаад ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргажээ.
2022 оны бизнес төлөвлөгөөнд 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөгийн ногдол ашиг болгон хуваарилахаар болсон байна.
Энэхүү ашиг хуваарилахаар болсон "Таван толгой" ХК нь иргэд 1072 хувьцаа эзэмшдэг "Эрдэнэс Тавантолгой" ХК биш. "Орон нутгийн өмчит" гэх тодотголтой тус компанийн 51 хувийг Өмнөговь аймаг, 49 хувийг орон нутгийн иргэд болон гадаад, дотоодын 2300 орчим хувьцаа эзэмшигч эзэмшдэг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАТ ЭРДЭНЭ ОВОО ХЭДЭН ЦААС ХИЙХ НЬ ДЭЭ
Ажнай Бат-Эрдэнэ бурзайхнээ.
Харахад, уншихад,,бодоход ард түмний хувийг ард түмэнд тарааж, их л буян хийж байгаа мэт.
Хувьцааны ихэнхий нь хэн эзэмшиж байгаа бол ?
Тэр хүн л бурзайна даа !
ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ АВЬЯ
ЖИЖИГ ТАВАН ТОЛГОЙ ХҮРТЭЛ НОГДОЛ АШИГ ТАРААЖ БАЙХАД ЭТТ ЯАГААД 1072 Ш ХУВЬЦААНЫ АШИГ ТАРААХГҮЙ БАЙНА
1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ АВЬЯ
Тэгээд энэ 49 хувьд нь хэдэн ширхэг хувьцаа байгаа юм бэ? Юугий нь нуугаад бөөрөнхийлээд байгаа юм бэ? Шууд л ажнай тэдэн хувьцаатай, дорж тэдэн хувьцаатай гэх мэтээр гол хувьцаа эзэмшигчдийн хувьцааны тоог хэлээчээ.