СПОРТ
Ц.Цогбадрах Буриадад түрүүллээ

ОХУ-ын Буриад улсын Агийн Буриад мужийн аварга шалгаруулах 60 дахь удаагийн тэмцээн Чита хотын “Бүргэд” спорт цогцолборт амжилттай болж, өчигдөр өндөрлөжээ. ОХУ-ын найман мужаас гадна Монгол Улсын нийт есөн баг, 176 тамирчин өрсөлдсөн уг тэмцээнээс /Энэ жил ЗХУ-ын баатар Базар Ринчиногийн нэрэмжит болгож зохион байгуулсан/ 65 кг-ын жинд ОУХМ Ц.Цогбадрах алтан медаль хүртсэн байна.
Манай бөх аваргын төлөө Эрхүүгийн Юлиан Гергеновыг ялжээ. Монголыг баг тус тэмцээнээс нэг алт, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Медальт байр эзэлсэн бөхчүүд
57 кг
- Димчик Батомункуев (Байгалийн хязгаар);
- Любомир Ашеин (Якут)
- Мөнх-Эрдэнэ Даваабанди (Монгол), Базар Батоболотов (Байгалийн хязгаар).
61 кг:
- Жаргал Дамдинов (Буриад – Байгалийн хязгаар);
- Кежик Седен (Тува)
- Алдар Бальжинимаев (Буриад), Дьулустан Федотов (Якут).
65 кг:
- Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Монгол);
- Юлиан Гергенов (Эрхүү муж)
- Александр Авелов (Якут), Булат Баясхолонов (Буриад).
70 кг:
- Булат Батоев (Буриад-Байгалийн хязгаар)
- Эзир Толюш (Тува)
- Дмитрий Куприянов (Буриад), Игорь Упхоев (Буриад).
74 кг:
- Сайын Казырык (Тува);
- Дмитрий Будожапов (Эрхүү)
- Зандан Будаев (Байгалийн хязгаар), Буян Цыренов (Буриад).
79 кг:
- Тумэн Бодиев (Буриад);
- Ариг Жапов (Буриад);
- Итгэл Гомбоев (Байгалийн хязгаар), Дэмчигдорж Төмөрбаатар (Монгол).
86 кг:
- Максим Судаков (Буриад-Байгалийн хязгаар);
- Буянто Шадапов (Буриад);
- Бямбадорж Бат-Эрдэнэ (Монгол), Алексейй Евдокимов (Эрхүү муж).
92 кг:
- Барас Базаров (Буриад);
- Дамдин Бадмажапов (Буриад);
- Аюр Нимаев (Буриад), Нима Намсараев (Байгалийн хязгаар).
97 кг:
- Юрий Иванов (Эрхүү муж);
- Алдар Дондоков (Байгалийн хязгаар)
- Баясхалан Эрдынеев (Байгалийн хязгаар), Максим Толмачёв (Красноярск-Якут).
125 кг:
- Балдан Цыжипов (Буриад-Байгалийн хязгаар);
- Чингис Балжимаев (Буриад);
- Сокто Собдоев (Байгалийн хязгаар), Андрей Аронов (Якут).
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.