ШУУД: Монгол-Сингапур /Сагсан бөмбөгийн “Азийн цом 2025”-ын урьдчилсан тэмцээн/

2025 оны “Азийн цом” буюу тивийн АШТ-д оролцох эрхийн төлөөх урьдчилсан тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд Улаанбаатар хотноо болж байгаа билээ.
Монгол Улсын шигшээ баг яг одоо Сингапурын эсрэг тоглож байна.
Манай баг энэ тоглолтод хожвол “Азийн цом”-д оролцох эрхээ авна. Учир нь, үлдсэн хоёр тоглолтод манайхыг гүйцэх магадлалтай Малайз, Хонконг хоёрын нь 88:101-ээр хожигдсон, Малайз нь өнөөдөр Гуамын хүчтэй багтай тоглох юм.
Урьдчилсан тэмцээний хоёрдугаар шатанд зургаан баг өрсөлдөж байгаагаас дөрөв нь “Зүүн” бүсийг төлөөлөн Азийн АШТ-д оролцох эрхээ авна. Одоогоор энэ бүсээс ганц Гуам эрхээ авсан бөгөөд өнөөдөр Тайланд авсан. Тэдэн дээр манайх нэмэгдэх магадлал өндөр байна.
2025 оны Азийн АШТ-д “Баруун”, “Зүүн” бүсээс тус бүр 12, нийт 24 баг оролцоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.