Автомашинд чип үнэгүй суулгах ажил лхагва гарагт эхэлнэ
Нийслэлийн замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажлыг гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ.
Улаанбаатар хотын хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулсан. RFID чипийг тээврийн хэрэгсэлд суурилуулахдаа техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн зохион байгуулах аж.
Чипийг үнэгүй суурилуулах бөгөөд импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр төлбөрөө төлж авна. Тэгэхээр тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал, замын хөдөлгөөний зөрчил зэрэг бүх асуудлыг энэ системээр шийднэ хэмээн албаны хүмүүс мэдээлсэн.
Улсын хэмжээнд орон нутагт 470,000 орчим, нийслэлд 650,000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ зөвүү буруу юу хэн хаана юу хийж явааг хянахнээ дараа нь хүн болгонд чип суулгана гэвэл яанаа???
ИЙНХҮҮ ИРГЭДИЙХЭЭ ЭСРЭГ ЭЭЛЖИТ ХЯДЛАГАА ЭХЭЛЛЭЭ ЭНЭ ЧИПИЙГ САЙНДАА ҮНЭГҮЙ СУУЛГААГҮЙ ШҮҮ ИРГЭД МИНЬ ОЙЛГООРОЙ ЭНЭ ПЯЗДА ЧИП НЬ ТОРГУУЛЬ ҮЗЛЭГЭЭС АВАХУУЛААД БҮХ ТӨРЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ДЭЭР СУУСАН ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧУУДДАА МЭДЭЭЛЭХ ЮМ ТЭГЭЭД ЗАМЫН ЦАГДААНЦАРУУД ДАРАМТЛААД ЯВУУЛАХГҮЙ ЖОЛООЧ НАРАА БИТГИЙ ТАВИУЛААРАЙ ТА ЭНЭ ЧИПИЙГ ТАВИУЛАХ ЮМ БОЛ ӨӨРИЙГӨӨ ЦААЗЛУУЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭСЭН ГЭСЭН ҮГ.ЯАЦАН ЛАЛАРЫН ТӨР ЗАСАГТАЙ ЗАЯА НЬ ХАЯЦАН МОНГОЛ ВЭ? БЫСДА ГЭЖ