Нийгэм мэдээ
Отрын малчдыг дэмжих дундын штаб байгууллаа

Өмнөговь аймаг отрын малчдаа дэмжих дундын штабыг байгууллаа.
Тодруулбал, хамгийн зөв байрлал гэж үзэн Дундговь аймгийн Гурвансайхан суманд тус штабыг байгуулжээ. Цаашид долоо хоногоор ээлжлэн сумдын засаг дарга нар, эмнэлэг, цагдаа, малын эмч зэрэг бүрэлдэхүүнтэй байнгын штаб ажиллаж, оторт яваа малчин айл өрхүүддээ дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.
Өмнөговь аймгийн 1500 гаруй малчин айл зэргэлдээ аймаг сумдын нутагт оторлож байгаа юм.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.