Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ: Д.Номин-Эрдэнэ шүдний техникчийн улсын шалгалтад тэнцжээ

Хойд Кёнсан мужийн Гимчон их сургуулиас 23-ны өдөр гадаадад суралцаж буй 23 настай монгол оюутан Д.Номин-Эрдэнэ Солонгос улсын шүдний техникчийн үндэсний шалгалтад тэнцсэн тухай мэдээлэв. Энэ талаар тус улсын хэвлэл мэдээллүүдээр мэдээ таржээ.

Тус улсын хувьд шүдний эмчийн шалгалтад тэнцэх нь тийм ч амар биш юм. Учир нь шүдний болон амны хөндийн мэргэжлийн мэдлэг, шүдний протез, гажиг заслын хэрэгслийг сайн үйлдвэрлэх чадварыг шаарддаг аж.

Д.Номин-Эрдэнэ 2019 онд Гимчон их сургуулийн Шүдний инженерийн ангид I дамжаанд элсэн орсон байна.

Шүдний техникчээр тус улсад суралцахын тулд тэрбээр солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад хамгийн өндөр оноо буюу TOPIK-ын 6-р түвшний оноо авжээ. Түүгээр ч зогсохгүй тэнхимдээ солонгос хэлний мэдлэгээрээ хамгийн өнөр оноотой нь аж.

Д.Номин-Эрдэнэ хэлэхдээ "Би Солонгост шүдний технологийн клиник талбарт туршлага хуримтлуулж, дэлхийн сүүлийн үеийн техник, технологид суралцаж, төгсөөд гүнзгийрүүлэн судалмаар байна. Улмаар Монголдоо амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахын төлөө ажиллахыг хүсэж байна" гэв.

Мөн түүнтэй хамт 64 настай эмэгтэй болох Пак Шин Уг тэнцжээ. Тэрбээр Бусанаас өдөр бүр Хойд Кёнсаныг зорьж, хичээлдээ явдаг байсан аж. Тэднийг бусад оюутнууд болон иргэдэд бахдам үлгэр дууриалал үзүүлж буйг хэвлэлүүд онцолсон байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-28 11:40

Xariin nutagt erdem bolovsrol ezemshixeer zutgej bui Mongol busguidee amjilt xusie Edeer bie chimexeer erdmeer bie chim gedeg shuu

Зочин
Зочин
2022-12-28 12:35

Бүх оюутныхаа ямар ш##г##танд тэнцснэийг мэдээний хуудсаар бичих үү ?

Холбоотой мэдээ

Back to top button