Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, Германы цэргүүд Польшид хамтарсан сургуулилт хийж магадгүй

Умард Атлантын цэргийн эвслийн дорнод хил хязгаарт ОХУ-аас аюул заналхийж байгаатай холбоотойгоор АНУ Польшийн нутаг дэвсгэрт цэргийн хамтарсан сургуулилт хийх асуудлаар Варшав, Берлинтэй яриа хэлэлцээр өрнүүлж эхэлжээ. Тодруулбал, АНУ, ХБНГУ зэрэг УАЦЭ-ийн гишүүн улсуудын цэргийн хамтарсан сургуулилт Польшийн нутагт удахгүй болж магадгүй байна. Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус “Дойче Велле”-д энэ талаар ярьжээ.

Түүний хэлснээр, Польшид цэргийн сургуулилт явуулах нь УАЦЭ, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувьд чухал дохио болох гэнэ.

Тэрбээр яриандаа “УАЦЭ нь олонхийн бодож байсан шиг, тэр тусмаа Украинд цэрэг оруулахаасаа өмнө В.Путины төсөөлж байсан шиг сул биш. Польшоос гадна Балтихйн тэнгис орчмын улсууд, Словак зэрэг нь ХБНГУ-ыг эвслийн Европ дахь хамгийн гол гишүүн гэдгийг харах нь чухал” гэж онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button