Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ: Уурхайд гарсан осол нүүрсний үнийг хөөрөгдөв

БНХАУ-ын “Xinjing Coal Mining” компанийн ӨМӨЗО-ын Алшаа муж дахь уурхайд осол гарч, олон уурхайчин сураггүй болсон талаар бид мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ ослоос болж нийлүүлэлт доголдсон тул үнэ нь огцом өсжээ. Тодруулбал, хойд боомтуудад 5500 ккал илчлэгтэй нүүрсний үнэ тонн нь 1200 юаньд хүрсэн байна.

Ослын үеийн зураг. 2023.II.23

Хөнгөн цагаан болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд өндөр үнээр худалдан авалт хийж байгаа ч өөрсдийн нөөц нь хараахан дуусаагүй тул зах зээл дэх нөлөөлөл нь одоогоор мэдрэгдээгүй байна. Өндөр үнээр авсан нүүрсээ зарлагадаж эхэлсний дараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдэхийг үйлдвэрийн удирдлагууд үгүйсгэхгүй байгаа аж.       

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-28 14:09

Энд зарлагадах гэсэн үг байраа олсонгүй. Зарцуулах, хэрэглэх гэвэл илүү тохирно. Зарлагадах гэдэг нь зориул##тын бусаар хэрэглэх, золих гэсэн санааг давхар агуулдаг юм шүү.

Холбоотой мэдээ

Back to top button