Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээ энэ онд 100 сая тоннд хүрэх үү

ОХУ-аас Манжуур боомтоор БНХАУ руу гаргасан нүүрсний хэмжээ 2023 он гарсаар 214 хувиар өсөж, биет хэмжээ нь оны эхний 40 хоногийн байдлаар 438,000 тоннд хүрчээ. Харбин хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газраас энэ талаар мэдээлсэн байна.

“ОХУ оны эхний 40 хоногт Манжуур боомтоор дамжуулан 6.2 мянган вагон буюу 438,000 тонн нүүрс БНХАУ руу экспортолсон нь 2022 оны үзүүлэлтээс 214 хувиар өссөн дүн юм” хэмээн бичжээ.

Манай улс БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээгээрээ нэгдүгээрт бичигддэг. Харин ОХУ эрчим хүчний нүүрсээрээ БНХАУ-ын Хэйлунцзян, Жилинь, Ляонин, ӨМӨЗО-ы хойд хэсгийн хэрэглэгчдийг хангадаг. Сүүлийн гурван жилийн дотор экспортоо огцом нэмэгдүүлж, 2022 онд 59.5 сая тоннд хүргэсэн, манай гол өрсөлдөгч юм.  

Хэрвээ Манжуур боомтын өсөлт бусад боомт дээр ч ажиглагдана гэж үзвэл ОХУ-аас Хятад руу гаргах нүүрсний хэмжээ энэ онд 100 сая тоннд хүрэх төлөв байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-28 11:59

Манай Улсын Ерөнхийлөгчийн нэрийг 4 жил зүүсэн, төвдийн хурлийз Женко Баттулгын ОХУ-д үзүүлсэн "өгөөмөр" тусламжийн үр дагавар нь энэ юмаа. Монголд хохиролтой, ОХУ-д үлэмж ашигтай !
Женко гэж дэлхийн томоохон мафийн бүлгийн нэр !

Холбоотой мэдээ

Back to top button