Гадаад мэдээДЭЛХИЙ

Америк генерал Украинд Донбасс гэхээсээ илүү Крымыг авахыг зөвлөжээ

АНУ-ын армийн Европ дахь хүчний командлагч генерал Бен Ходжес Украины эрх баригчдад хандаж Донбассаас түрүүлээд Крымд хяналтаа тогтоохыг зөвлөжээ. ОХУ Хар тэнгисийн боомтуудыг ашиглаад Украин руу зэр зэвсэг зөөх, чухал байрлалууд руу нисгэгчгүй онгоц хөөргөх, ойрын тусгалтай пуужингаар хэрэгтэй байндаа цохилт өгөх боломжтой байгаа нөхцөлд байлдааны ажиллагаанд амжилт олно гэж горьдох хэрэггүй гэж тэрбээр зөвлөсөн байна.

Түүний нотолж байгаагаар, Крымын боомтуудыг ОХУ эзэмшиж байгаа тохиолдолд Украины арми Одесс, Мариуполийн боомтыг ашиглах боломж бараг үгүй гэнэ. Харин Крымыг чөлөөлье гэвэл боломж байгаа ажээ.  

“Дайнд амжилт олъё гэвэл эхлээд Керченскийн гүүр, бусад хуурай замын сувгуудыг хянаж, Крымыг ОХУ-аас тусгаарлах ёстой. Үүний тулд агаараас алсын тусгалтай пуужингаар цохилт өгөх, хуурай замын довтолгоонд танк зэрэг хүнд машин механизм ашиглах хэрэгтэй болно” гэж Бен Ходжес ярьсан байна.

Украины тухайд, Крымыг эргүүлж авах асуудлыг өмнө нь олонтаа ярьсан, одоо ч ярьсаар байгаа боловч холбоотнуудын шийдвэртэй байдал дутагдсаар өдийг хүрсэн юм. Шуудхан хэлэхэд цөмийн дайнд хүргэх эгзэг байгаа учраас л Украины арми Крым рүү зүглэхгүй өнөөдрийг хүрсэн билээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-28 15:57

ТЭНЭГ ПИЗДА ВЭ УУЛАНД БГА ТАЛИБУУД РУУ АЛХАМ Ч ОЙРТООГҮЙ БАЙЖ ЦӨМИЙН ПУУЖИНРУУ ЯАЖ БАЙЛДАХЫГ ЗААХ УУ .ХА ХА ХА

Зочин
Зочин
2023-03-01 04:18

Крымыг ч орорсууд тийм амархан өгөхгүй байх шүү. Ард түмэн нь мобилизац шаардахгүйгээр өөрсдөө сайн дураар босч, тэр бүү хэл цөмийн сумаа тавихыг төр засгаасаа шаардаж аюултай юм болж магадгүй. Америкууд болимоор юм. Уг гар�##� нэгтэй нэг үндэстэн дотроо учраа ололцох байлгүй.

иргэн
иргэн
2023-03-01 06:36

АНУ газар нутгийн хувьд Крым ямар хамаа байна. Дандаа бусдын хэрэгт оролцож, дайн өдөөж байдаг. Орос яг өгч харагдаач. Стратегийн хувьд маш чух�##� газар. Эндээс оросууд Европыг хянаж чадна. Дэлхийн 3-р дайнд хүргэх аюултай.

Холбоотой мэдээ

Back to top button