СПОРТ

Лионель Скалони Аргентиний шигшээ багийг 2026 оны ДАШТ дуустал удирдана

Аргентиний хөлбөмбөгийн холбоо шигшээ багийг амжилттай сайн удирдаж, “Катар 2022” ДАШТ-д түрүүлгэсэн мэргэжилтэн Лионель Скалонитай байгуулсан гэрээгээ сунгажээ. Ингэснээр тэрбээр таамаглаагүй ямар нэг шалтгаан гарахгүй бол 2026 оны ДАШТ-д шигшээ багаа удирдаж орохоор болоод байна.

Лионель Скалони шигшээ багийг 2018 оноос дасгалжуулж, “Өмнөд Америкийн цом 2021”, “Катар 2022” ДАШТ-д түрүүлсэн юм. Түүнчлэн 36 тоглолт дараалан хожигдолгүй тоглож, улсын түүхэн дээд амжилтыг тогтоосон билээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button