Гадаад мэдээДЭЛХИЙ

Нигерийн Ерөнхийлөгчөөр тодорч буй Бола Тинубу гэж хэн бэ

Нигерид Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тооллого дуусах шатндаа оржээ. Саналын хуудасны ¾-ийг тоолоод байх үед эрх баригч намаас нэр дэвшигч Бола Тинубу ойрын өрсөлдөгчөөсөө 1.5 сая саналаар илүү, 37 хувийн саналтай явж байна. Түүнтэй сөрөг хүчний Атика Абубакар, Питер Оби гэсэн хоёр улстөрч өрсөлдсөн юм.

Санал хураалт өнгөрсөн бямба гарагт болсон ч Африкийн хамгийн олон хүн амтай улс, дээр нь эмх замбараагүй байдал, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн тайван бус нөхцөл байдал удаашрах шалтгаан болж буй аж.      

-Бола Тинубу гэж хэн бэ-

Бола Тинубу нь энэ жил 70 настай. Нэр хүндтэй бизнесмэн, улсынхаа баячуудын нэг. Нигерийн хамгийн том муж Лагосын захирагч байсан нэгэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн нь нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж мэдэхээр байна. Учир нь, санал хураалтын үеэр олон хэсгийн хороод цагаасаа хожимдож онгойсон, сонгуульд ашигласан цахим систем нь гацаж, асуудал үүсгэж байсан зэргээс болж сонгуулийг эсэргүүцсэн жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал тасралтгүй үргэлжилж байгаа юм.

Санал авах байрууд оройтож онгойсноос болж шөнө ажилласан, зарим нь маргааш нь буюу ням гарагт ч ажиллажээ. Санал авах байр руу зэвсэглэсэн хүмүүс халдсан асуудал ч гарсан байна.

Энэ мэт шалтгаанаас болоод Дэд ерөнхийлөгч асан, одоогоор 29 хувийн саналтай явж буй Атика Абубакар илүү ч үгүй, дутуу ч үгүй сонгуулийг хүчингүй болгоод дахиж хийхийг шаардаж буй аж.     

Нигерийн Ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд нэр дэвшигчдээс хамгийн олон санал авах ёстойгоос гадна 36 мужийн 25-д нь сонгогчдын ¼-ээс илүү хувийн дэмжлэг хүлээсэн байх шаардлага тавьдаг. Бола Тинубу одоогоор 24 мужид дээрх шалгуурыг даваад буй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button