Гадаад мэдээДЭЛХИЙ
Грект галт тэрэг мөргөлдөж, 32 хүн амиа алдлаа

Грекийн Лариса хотын ойролцоо өчигдөр орой зорчигч тээврийн галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлджээ. Ослын улмаас 32 хүн нас барсан нь одоогоор тодорхой болоод байна. ВВС энэ талаар мэдээллээ.
Зорчигч тээврийн галт тэргэнд 350 хүн байсан, гэмтэж бэртсэн хүмүүс байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэсэн мэдээллийг Онцгой байдлын албанаас өгч буй аж. Тус албаны аврагчид ослын газар шөнөжингөө үүрэг гүйцэтгэжээ.

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй. Зорчигч тээврийн галт тэрэг нь нийслэл Афинаас Салоника хот руу явж байсан аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.