Top StoriesУлс төрийн халуун сэдэв

Наймаалцах санал ба намраас "сонгуульдаж" мэдэх мессеж

"ҮХНӨ хийгээд, УИХ-ын гишүүдийн тоог нэмчимхвэл холимог тогтолцоогоор ирэх намар сонгууль зохион байгуулж болно" гэх агуулгыг өчигдөр /2023.03.01/ Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бусад намуудад хандан онцлов.

Энэ үгээрээ тэр "Ард нийтээр УИХ-ын гишүүдийн тоог нэмүүлэхийг дэмжүүлэхэд та нар гол ачааг үүр. Тэгвэл парламентад орж ирэх боломжийг чинь холимог тогтолцоогоор үүсгэж өгье. Хүсээд байгаа бол ирэх намар ч сонгуулиа явуулж болно" гэх наймаалцах логик санал илэрхийлсэн нь энэ.

Тийм саналыг хүлээн авч буй улс төрийн намууд нь ч харахад хөөрхий л дүр зураг харагдана. Шилэн байдлаа ярих гээд Төрийн ордонд цугларсан "улс төрийн нам" гэх тодотголтой нөхдийг харахад, Л.Оюун-Эрдэнийн хоёр талд АН-аас Л.Гантөмөр, ХҮН-аас Т.Доржханд сууж, эрх баригч намын генсек өнгө ижилссэн байв. Хажуугаар нь, "Буян"-гийн Б.Жаргалсайхан, хуульч Х.Бат-Ялалт нарын намын дарга нэртэй хүмүүс эмжээд, нэг тийм өнгө гундуухан дүр зураг үүсгэцгээх.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 30 гаруй нам байх ч бодит байдал дээр системийн намын шинжээ АН эдүгээ бараг л алдчихаад байна. АН ийм дор ортлоо жижгэрч бутарсан байхад бусад улс төрийн намууд эзгүй ТББ-ын хэлбэрээр хувь хүмүүсийн халаас хотонд явах нь ч аргагүй юм.

Өнөөдрийн түвшинд ийм багсаархан, намгүй мөртөө намтай юм шиг загнадаг цөөн хэдхэн хүний түвшинд эрх баригч намын дарга наймаа үсэргэж яваа нь нэг талаар харамсал гэлтэй. Нөгөө талаар тэдний үгэнд итгэж ордог ард нийт гэж бас хаана байх вэ. Үүнийг МАН-ын залуу удирдлагын баг мэдэхээрээ нэг мэдэж байгаа. Гол нь, тэр энэ үгээрээ ард нийтээс асуугаад ямар дүн гарлаа ч ҮХНӨ явуулах алхмаасаа ухрахгүй гэсэн мессижээ л өгөхийг зорио болов уу.

Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ нь ч аргагүй. Эдүгээ түүний удирдсан танхим 16 ерөнхий чиг үүргийн ба чиглэлийн яам, хоёр шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, боомт, хот хариуцсан сайд гээд нийтдээ 22 сайд сэтэртэнтэй болчхоод буй. Үүнээс ердөө Соёлын яам л парламентын гаднаас гэхээр Л.Оюун-Эрдэнийг өөрийг нь оруулан тооцоход УИХ-ын гурван гишүүн тутмын нэг нь сайд болчхоод байгаа билээ.

Тэд ийм байранд ирэхийн тулд Үндсэн хуулийн 39.1 дэх давхар дээлний 2019 онд оруулсан өөрчлөлтийг унагаж, парламентаас танхимаа бүрдүүлсэн. Ингэхдээ ҮХНӨ хийж, УИХ-ын гишүүдийн тоог нэмж байж гишүүд, сайд нарын тоог харьцангуй зэрэгт аваачих учиртай.

Харин ард иргэд бол "76 гишүүн нь улс орныг ийм дор оруулчхаад байхад гишүүдийн тоог нэмэх ямар ч шаардлагагүй" гэж эсрэргүүцэж буй. Тэд энэ эсэргүүцлийг бусад намаар аргадуулах, тэднийг дэмжсэн байдлаар яриулж байгаад нэмэх тактик бодохдоо намын дарга нь шуудхан наймаалцах агуулгыг нийтийн өмнө ил тод ярив.

Тэмдэглэл: Нэг нам олонх болж, найман жил дараалан Засгийн эрх барьж буй энэ цаг үед төрдөө итгэх ард түмний итгэл хамгийн их суларч, улс төрийн намуудын чадамж үлэмж доошилсон нь үнэн. Гэхдээ бас нэг намын толгой дахь хэдхэн хүний сэтгэснээр нийгмээрээ нэг хөлбөрөөд байж болохгүй билээ. Ээлжит бус сонгууль нь парламентын ардчиллаа эвдэж буй дүрмийн бус тоглолт болж, цаашид хэлбэршин тогтвол улс оронд аюултай.

Нөгөөтэйгүүр ҮХНӨ явуулж, сонгуулийн тогтолцоог дахин хөндөхөөргүй хадааж өгөх, гишүүдийн тоог нэмэх агуулгууд нэн чухал буй ч бас дураар зоргоор наймаалцах утга руу чирч, үнэ хүндийг нь буулгаж болохгүй билээ.

Г.ИТГЭЛ


Бидний өмнө нь бэлтгэн хүргэсэн Л.Оюун-Эрдэнийн мухардал ба Л.Гантөмөрийн “өр”-өө төлөх цаг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-02 08:32

Ирэх жил хүртэл МАН-ын байд�##� , рейтинг бүүр дордох учраас намар сонгуульдчъя гэж тэнэг качкар сэтгэж гэнэ

Зочин
Зочин
2023-03-02 08:56

Намар сонгууль болохгүй бол хавар жагсана

Зочин
Зочин
2023-03-02 09:04

АН-йг нама�##��##�цан төрд дахин гаргах гэж байгаа бол олон түмэн хэзээ ч дэмжиххгүй. Улс орноо хэд дахин тонуулах вэ?

Бат инженер
Бат инженер
2023-03-02 11:52

Болохгүй ээ. Коммунистуудын мэхэнд унав даа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж болохгүй, бүр түрүүчийн 2019 оны өөрчлөлтөө хүчингүй болгох хэрэгтэй. Гагцхүү УТ-ийн намын тухай Сонгуулийн тухай хуулиа өөрчилж томосгосон тойргоор пропорцион�##�иар сонгуулиа явуулах хэрэгтэй шүү. Нэг нам данггаар засаглаж байхад ҮХНӨ-ийн тухай яриа байж болохгүй ээ

зочин
зочин
2023-03-02 12:00

2023 онд сонгууль хийж болохгүй ээ, энэ парламентын бүрэн эрхийг дуусгаж 2024 онд сонгууль явуулж коммунист МАН-ыг монголын улс төрийн тавцангаас буулгах

Зочин
Зочин
2023-03-02 16:20

АН МАН ХОЁРЫГ НЭГМӨСӨН УЛС ТӨРИЙН ТАВЦАНГААС АРЧИХ САЙХАН БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ МОНГОЛД НАМ ХУУЛЬТАЙ БОЛОХООР ШИНЭ УЛС ТӨРИЙН НАМ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ЖИШЭЭЛБЭЛ ХОГ ТҮҮХ НЬ ХОЛОГ МӨЛХӨЖ АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭДИЙН ДИЙЛЭНХ НЬ ХҮН АМЫН 99,9 % БАЙНА ЭДГЭЭРИЙГ НЭГЭН ЦУЛ БОЛГОН ЗАНГИДАЖ ДЭЭРЭЛХҮҮЛЭН ДОРОМЖЛОГДОЖ ЭРХЭЭ ХАСУУЛСАН ДЭЭВЭРГҮЙ ШОРОНД АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛНУУДЫН НАМ ГЭЖ НЭРЛЭЭД БҮГД НЭГДЭЭД ОДОО ЭНЭ ДУРААРАА ДУРГИЖ ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭЖ БАЙГАА ХЭДХЭЭН ХУЛГАЙЧУУДАА БАЙХ ГАЗАРТ НЬ ЗАЛАХАД МОНГОЛ ХӨГЖИНӨ ИРГЭД ӨӨРСДӨӨ ТӨРӨӨ БАРИМААР ЖОЛООДМООР БАЙНА ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БӨГСЧИНГҮҮДИЙН УЛ ОРОН УДИРДАНА ГЭДЭГ БОЛ ГОШНОГО ЮМАА СДА ГЭЖ

Өвгөн Бо..
Өвгөн Бо..
2023-03-02 16:37

Энэ парламентаас ард түмэн а.лдагдсан бүх бломжоо нэхэх ёстой..шүүн таслах ёстой..дахин төрд гаргуулахгүйгээр насаар нь хараан зүхэх ёстой. Зарим хулгайчдын хөрөнгииг хураах ёстой.шоронд илгээх ёстой..зүгээр ингээд явуулж огт блохгүй ээ..монголчуудаа..

Зочин
Зочин
2023-03-02 23:25

Дураараа юмбээ

Холбоотой мэдээ

Back to top button