Гадаад мэдээДЭЛХИЙ
Аргентиний АЦС-д осол гарч, 20 сая хэрэглэгч цахилгаангүй болов

Аргентиний “Атуча” атомын цахилгаан станцад осол гарсны улмаас нийслэл Буэнос Айрес болон хойд мужийн 20 сая шахам хэрэглэгч цахилгаангүй болжээ. Цахилгаан станцын нэгдүгээр блок түймрийн улмаас зогссон нь 6 сая орчим барилга байгууламжийг эрчим хүчгүй болгосон байна.
“La Nación”-ы мэдээлснээр, пампасын талд дэгдсэн түймэр цахилгаан станцаас гарсан өндөр хүчдэлийн шугамыг гэмтээснээс болж нэгдүгээр блокын хэд, хэдэн дэд станц ослын горимд шилжин өөрөө унтарсан гэнэ.
Цахилгаан станцыг эзэмшигч “Nucleoeléctrica Argentina” компанийн төлөөлөгч түймрийн улмаас учирсан гэмтлийг засварлахад 48 цаг шаардагдана гэж мэдэгджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.