Гадаад мэдээДЭЛХИЙНийгмийн
Чарльз III хаан Виндзорын шилтгээ дэх байшингаа суллахыг Харри, Меган нараас шаарджээ

Британийн хаан Чарльз III өөрийн хүү, хунтайж Харригаас Виндзорын шилтгээн дэх байшингаа суллаж өгөхийг шаарджээ. Харри, Меган хоёрын эмэдэлд байдаг тэрхүү байшинг Фрогмор хаус гэдэг бөгөөд Хатан хаан Елизавета II амьд сэрүүн ахуйдаа Харри, Меган нарт өгч байсан аж.
Гэтэл хүү бэр хоёр нь намтар ном бичиж, түүндээ Британийн хааны гэр бүлийн нууцыг дэлгэсэн төдийгүй олон ташаа мэдээлэл оруулсан учир хааны уурсан хилэгнэж, байшинг нь хурааж, нэг ёсондоо Виндзорын шилтгээнээс “хөөжээ”.

Фрогмор хаус нь хунтайж Харри, Меган нарын хувьд Британи дахь ганц гэр нь гэнэ. Өөрөөр хэлбэл, байшингаа суллаж өгвөл тэд Британид очих газаргүй болж, дараа очихдоо зочид буудал хөлслөхөд хүрэх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
EMEE N UGCHIHSUN YM BISH UU...AMIDADAA....
Хар авгай юу ч хийж мэднэ
Америк авгайн ардчилсан гэх хатгаасаар явб## ийм л хортой байгаа юм. Айл өрхийн өмчийн хэрүүл хаана ч байх юм даа хөөрхий