Гадаад мэдээДЭЛХИЙ
Во Ван Тхионг Вьетнамын Ерөнхийлөгч боллоо

Вьетнамын Үндэсний их хурал эрх баригч Коммунист намын Төв хороо, Улс төрийн товчооны гишүүн Во Ван Тхыонгийг өнөөдөр улсынхаа шинэ Ерөнхийлөгчөөр сонголоо. Шинэ төрийн тэргүүн 52 настай, гүн ухаан, хүмүүнлэгийн ухаанаар магистрын зэрэгтэй гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Нутгийнхаа их сургуульд дээд боловсрол эзэмсэн Во Ван Тхыонг оюутан байхаасаа намын залуучуудын байгууллагад ажиллаж, албан тушаал ахисаар Улс төрийн товчоо, Төв хорооны гишүүн болсон нэгэн гэнэ.
Вьетнамын өмнөх ерөнхийлөгч Нгуен Суан Фук иргэдийн дунд нэр хүндтэй удирдагч байсан ч гэнэт огцрох болсноо зарлаж шуугиан тавьсан. Түүний огцрох болсон шалтгаан нь тодорхойгүй хэвээр, олон нийтэд зарлаж болохгүй хэрэгт орооцолдсон байх гэсэн таамаг байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.