Гадаад мэдээДЭЛХИЙ

“Тоёота” компани “Avensis” загварын 22,000 машинаа Оросын зах зээлээс татлаа

Японы “Тоёота” компани ОХУ-ын зах зээлд нийлүүлсэн “Avensis” загварын 22,000 автомашинаа эргүүлэн татжээ.

“Росстандарт”-аас хийсэн шалгалтаар, 2003 оны дөрөвдүгээр сараас 2007 оны тавдугаар сарын хооронд зарагдсан энэ загварын автомашинуудын ослын дэр асуудалтай болох нь тогтоогдсон юм байна.

Тодруулбал, дулаан чийгний нөлөөгөөр ослын дэлний хийлэгч доголдож, осол гарсан үед дэрийг хийлэхгүй байх, эсрэгээрээ осол гараагүй байхад гэнэт хийлэгдэж жолооч болон зорчигчдын эрүүл мэндэд хохирол учруулах магадлал үүссэн аж.

Компани автомашин эзэмшигчидтэй холбогдож, дэр хийлэгчийг үнэгүй сольж өгөх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2023-03-02 19:43

Оросын зах зээлээс эргүүлэн татлаа. Үйлдвэрлэгч өөрийн ул####а эргүүлэн татах утга бичээгүй байна даа уучлаарай гээд эд ангийг сольж өгөх юм биш үү?

Холбоотой мэдээ

Back to top button