АНУ-ын коллежийн бөхийн тэмцээнд түүх бичиж буй монгол залуу

Америкийн коллежуудын чөлөөт бөхийн тэмцээнд Болдмаагийн Бат-Эрдэнэ хэмээх монгол залуу амжилттай барилдаж, түүхийг бичсээр яваа аж. Тэрбээр бүх цаг үеийн 11 шилдгийн долоодугаарт бичигдэж байгаа юм байна.
Б.Бат-Эрдэнэ долоодугаарт эрэмбэлэгдсэн тэрхүү жагсаалтыг олимп, дэлхийн аварга Кэл Сандерсон 159 барилдаанд дараалан ялсан үзүүлэлтээр тэргүүлж буй бол Канадыг төлөөлөн олимпын аварга болсон нигер гаралтай бөх Даниэль Игали 116 үзүүлэлтээр тавдугаарт бичигдсэн байна. Афины олимпын мөнгөн медальт, өдгөө холимог тулаанд хүч үзэж буй Штефен Абас наймд, олимп, дэлхийн аварга домогт бөх Дэн Гэйбл 95 ялсан үзүүлэлтээр 10-т бичигджээ.
Манай бөх одоо оролцох гэж буй тэмцээндээ амжилттай барилдвал 100-гаас дээш дараалж ялсан зургаа дахь бөх болох юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худлаа з##аад бай. Зөвлөлтийн гарамгай шилдгүүд хайчсан бэ?
Монгол бөх хүүгийн т##аар мэдээлэл оруулсанд баярл##аа.Бат-Эрдэнэ хүүгээрээ бахархаж бна .баярл##аа.