УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Саранчимэг: Аж үйлдвэр, хүнс үйлдвэрлэлийн эрх зүйн орчныг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр /2023.03.03/ Төрийн ордонд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” боллоо.

Зөвлөгөөнөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд баялаг бүтээгчдийн санал бодлыг нь сонсон, цаашдын бодлого, шийдвэртээ нарийвчлан тусгах зорилготой юм.

Тус зөвлөгөөнд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

Илтгэлд дэлхийн нийтэд эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа хөдөө аж ахуйн салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлага болоод буй байгалийн гаралтай, тэр дундаа органик үйлдвэрлэлийн салбарын хөгжүүлэх, хүнсний салбарын аюулгүй байдалд хүнсний баталгаатай байдлыг чухалчилж, олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, аюулгүй байдлыг хангаж, баталгаажуулахад анхаарах хэрэгтэйг дурдаж мөн өнөөдрийн Баялаг бүтээгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж, цаашилбал Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг төсөвтэй, төлөвлөгөөтэй бодит ажил хэрэг болгож, бүх талуудын оролцоог хангаж, нэгэн танхимд хөгжлийн асуудлаа хэлэлцэн, хэрэгжүүлэх их ажлыг удирдан зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд талархал илэрхийллээ.

Тэрбээр, "Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн гаргасан санаачилгыг дэмжин “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолыг баталж гаргасан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 5 зорилт, 41 үйл ажиллагааны чиглэл, 116 хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, 5 жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийг дээрх зорилгуудыг хангахаар төсөвлөсөн.

Мөн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх, Органик бүтээгдэхүүний тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслүүд, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ бүхэнд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны зүгээс идэвхи санаачлагатай манлайлж, тэргүүлж оролцох болно" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-03 15:41

МОН УРАНЫ НАРАНХҮҮ БОЛ МИЕЭ БАДАМЖУНАЙ ХОЁРТОЙГОО УЛААНБААТАРЫН ГАЗРЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ҮНСЭН ТОВРОГО БОЛГОСОН ӨНӨӨГИЙН ИХ ТҮГЖРЭЛ ОСОЛ ХӨГЖЛИЙН ТУШАА БОЛСОН АЛМААР ЗЭВҮҮЦМЭЭР ШОРОНД БУУДАХААР УЛСУУДЫН НЭГ БОЛ ЯАХ АРГАГҮЙ МӨӨН. ТҮҮНИЙ ДҮҮ Б.САРАНЧИМЭГ БОЛ АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ТОХИРОО, ХАЛТАР ХЭДЭН ЦААСНЫ АВЦАА ӨГЦӨӨГӨӨР АРЫН ХААЛГААР ОРЖ ИРСЭН МЭДОЭГ МЭРГЭЖИЛГҮЙ МАХАН ОВОО.....УЧИР ИЙМЭЭС ЭНЭ НӨХДҮҮД ХЭЗЭЭ Ч МОНГОЛ ОРНЫГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ТОЛГОЙ АЖИЛЛАХГҮЙ ЭЭ

Зочин
Зочин
2023-03-03 15:42

яг үнэн

Зочин
Зочин
2023-03-03 15:43

tegeed ene zavaan ymnuudaa shorond ni hiigeech

Зочин Зочин
Зочин Зочин
2023-03-05 11:43

Сонгууль дөхөж бна даа.Сонгогчид чинь 3 жил хүлээгээд олж харж чадсангүй.Өнөөдөр харлаа....

Холбоотой мэдээ

Back to top button