Спортын төв ордонд Монголын хамгийн хүчтэй хүмүүсийг тодруулж байна

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик пауэрлифтингийн найм дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд өнөөдөр эхэллээ.
Тэмцээнд 18 аймаг, есөн дүүргийн 300 гаруй тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд суулт, таталт, шахалтын төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд энэ тэмцээн тус холбооны 20 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой.

Тус тэмцээний ерөнхий шүүгчээр паралимпын аварга, дэлхийн дээд амжлтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат Э.Содномпилжээ ажиллаж байна. Сонирхуулахад энэ тэмцээнд гавьяат тамирчин Э.Баярмаа, 72 настай аав Д.Намхайдоржийн хамт өрсөлдөж буй юс.
Тэмцээний хамгийн залуу оролцогч 10 настай Air Sok клубын тамирчин И.Чингүнсанаа бол хамгийн ахмад нь 78 настай дэлхийн аварга, Ази тивийн гурван удаагийн аварга, ОУХМ Ц.Маамчулуун юм.
Одоогийн байдлаар охидын 52 кг-ын жинд Өмнөговь аймгийн тамирчин Г.Нандинцэцэг 52.5 кг-ыг өргөж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байна.
Тэмцээн маргааш дуусна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.