Гадаад мэдээДЭЛХИЙ
БНХАУ-д Шинэ Ерөнхий сайдыг батламжлах хурал эхэллээ

Ши Жиньпиний гурав дахь бүрэн эрхийг баталгаажуулж, Төрийн зөвлөлийн шинэ Ерөнхий сайдыг томилох учиртай, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал урд хөршид болж байна.
Шинжээчдийн таамаглаж буйгаар, Ши Жиньпиний дотнын анд, эртний, итгэлтэй хамтрагч Ли Цян энэ албан тушаалд очих юм байна.
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал нь жил бүр хуралддаг бөгөөд тус улсын Парламент, хамгийн том эрх мэдэл бүхий бүтэц гэж сурталчлагддаг ч үнэн хэрэгтээ цомхон хүрээнд батлагдсан хууль тогтоомж, албан тушаалтнуудыг баталгаажуулдаг гэх шүүмжлэл бий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Урд хөршийн төр мундаг шүү