УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"П.Цэнгүүнүүд"-ийг чичлэхийн учир юу вэ

-“Үнэн хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй”-

ШӨХТГ-аас тавьсан торгуулийг гурилынхаа үнэд шингээх тухайгаа бичсэний дараа Монголд “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүнээс муу хүнгүй болов. Зардал өсвөл үнээ нэмдэг зах зээлийн эдийн засгийн зарчмыг ил хэлсэн төдий асуудлыг ийнхүү дэврээж, П.Цэнгүүнийг чичилж байгаа нь цаанаа зохион байгуулалттай бол, Монгол улс барууны чиг баримжаатай эдийн засгийн хэв загвараасаа ухрах хэмжээний ноцтой үр дагвар учрахын шинж юм.

Гурилын үйлдвэрүүдийн атаа жөтөө өрсөлдөөн гэдэг тайлбар жижигдэнэ. Яагаад гэвэл, П.Цэнгүүн бол либерал үзэл баримтлалтай, жинхэнэ барууны чиг баримжаатай бизнесмэн. Эдийн засгийг либералчлахыг тууштай дэмжиж, төрийг оролцоог эрс эсэргүүцдэг нэгэн билээ.

 “П.Цэнгүүнүүд”-ийг жигшүүлэх кампанит ажил нь Монголын эдийн засгийн либералчлалд өгч буй цохилт юм

Монгол Улс 1990 онд ардчилал, чөлөөт өрсөлдөөнт эдийн засагт шилжсэн. Алдаж, онож урагшилсаар одоо энэ зэрэгт хүрээд байна. Өнгөрсөн 30 жилийг эргээд нэг харах нь, бизнесмэнүүдийг эхэндээ баян их мөнгөтэй гэж атаархахын хажуугаар адалдаг, сүүлдээ эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, хүндэлдэг болж ирсэн. Одоо харин төрд таалагдсан, таалгдаагүй, улс төр, улстөрчидтэй ойртсон, ойртоогүйгээр нь ялгах хэмжээнд хүрч байх шиг.

Тэгэхээр, П.Цэнгүүн шиг, бидний 1990 онд сонгож авсан, улс төр, бизнес   хөндий байх зарчим алдагдаж байгааг сануулдаг дуулгаваргүй бизнесмэн хэнд хэрэггүй байх вэ. Шүүмжилж шаарлах нь хэнд хэрэгтэй байх вэ.

Н.Алтанхуягийн Засгийн газар 2012 оноос гол нэрийн барааны “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” баталж, ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Энэ хөтөлбөрт томоохон ААН-үүдээс “Алтан тариа“, П.Цэнгүүн л хамрагдалгүй хоцорч үлдсэн байдаг. Тэрбээр зах зээлийг төрөөс зохицуулах ёсгүй гэдэг үзэл бодолдоо ингэж үнэнч хандаж байсан. Энэ чигээрээ байгаагаа хэрэглэгчдэд өгч буй лекцээрээ баталж байгаа. Түүний лекц бүр манай зах зээл төрийн оролцоо хэт ихтэй, цаашид хувийн хэвшлээ үгүйсгэх хурдаар явж байгааг нотолсон шинжтэй байдаг. Түүн рүү нийгмээс их дайралт ирж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг хичээгчдийг мэдэхийн тулд "П.Цэнгүүн хэнд хэрэггүй вэ" гэдгийг бодож үзэх хэрэгтэй санагдана. Украины дайныг тууштай эсэргүүцдэгээрээ өөртөө дайсан нэмчихсэн байх ч боломжтой.

П.Цэнгүүнийг чичилж буй нь сонгууль дөхсөний шинж үү

Ирэх жил УИХ-ын сонгууль болно. Үнэ тогтворжуулах хөтөлбөр Н.Алтанхуягийн ЗГ-ын үе шиг ил биш далдуур явагдах магадлал өндөр. Эрх баригчид сонгуулийн өмнө бүх зүйл сайн сайхан байгаа мэт вакуум орчин үүсгэхийг эрмэлздэг, энэ талаар Монголын улс төрийн намууд нь арвин, сонгогч иргэд нь гашуун туршлагатай. Тэр утгаараа 10 жилийн мөмнөх шиг хөнгөлөлттэй зээлээр биш, ШӨХТ-ийн торгууль байдлаар, өөрөөр хэлбэл “Үнээ битгий нэм” гэж тушаах байдлаар хэрэгжих магадлал байхгүй биш, байгаа.

Тиймээс түүний үйлдлийг ААН-үүд улс төрийн сонгууль угтсан төрийн дарамтад орохоос сэргийлсэн, ААН-үүдийнхээ өмнөөс төртэй тэрсэлдсэн зоригтой үйлдэл ч гэж харж болох юм.  

П.Цэнгүүн сошиал дайралтад өртсөнөөсөө хойш лекцийнхээ сэдвийг хурц болгосон байна лээ. Энэ нь лекцээ олон нийтэд хүргэхийн тулд наана нь пи ар хийчихэв үү гэсэн хардлагыг ч төрүүлнэ. Гэхдээ өөрийн бизнесээ дэнчин тавьж, "Манай гурилыг ав гэж тулгаагүй" гэж байгаад ч болтугай бизнесийн зарчим, төрийн алдаатай бодлогыг шүүмжилж, олны анхааралд өртүүлж байгааг муучлах өнцөг лав үгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-06 13:18

Энэ нэг тэнэг юм улсын гурилын үйлдвэрийг луйвардаж авчихаад одоо нэг их дан�##�зсан амьтан

Зочин.
Зочин.
2023-03-06 14:11

Төр 0.07га газрыг аваад бж луйвардаж авч чаддаг юм чинь Алтан тариаг дор нь авах бр

Зочин
Зочин
2023-03-06 14:30

хэдэн кг гурилаар захи�##�гаар бичиж байгаа юм тийм ухаантай юм бол ард түмнээ бүү шул

Зочин
Зочин
2023-03-06 15:40
Reply to  Зочин

"Ард түмнээ бүү шул" гэдэг соци�##�ист хандлага, х�##�длага одоо оршсоор л бна даа ! Бодит өртөгтэй тун ойрхон үнэ тавихаар л "шуллаа" гэцгээх нь соц.ист ханд�##�ага,х�##�длага юмаа !

Ичинхорлоо эх орондоо хайртай бай
Ичинхорлоо эх орондоо хайртай бай
2023-03-06 16:09

Алтан тариан гурил худ�##�дан авахгүй шийдсэн Цэнгүүний мэдэхгүй

Уншигч
Уншигч
2023-03-06 17:00

Үнэн үгтэй нэгэнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өстэй гэдэг л юм.

Зочин
Зочин
2023-03-06 18:13

Алтан тариа улсын үйлдвэр байсан тухайн үeд хямхан авсан байгаа одоо ш�##�гаж улсад буцааж авах хэрэгтэй

Эрдэнэ
Эрдэнэ
2023-03-06 21:16
Reply to  Зочин

????????????????????????????????

Эрдэнэ
Эрдэнэ
2023-03-06 21:15

Цэнгүүн ухаантай мундаг хөдөлмөрч хүн дэмждэг

Зочин
Зочин
2023-03-07 00:17

Зөв зүйл хэлсэн байсан ч улсын үйлдврийг луйвраар авсан хүний хувьд чимээгүй байх нь зөв байх байлаа ардтүмнийг ихэд дорд үзсэн хэрэг мөн бөгөөд өнөөг хүртэл хууль түүнд үйлчилдэггүй байсанг харуулсан юм бас хувь хүний хувьд маш тэнэг хүн гэдгээ харуулсан үйлдэл юм иймэрхүү луйварчдаа с ард түмний өмчийг буцааж авдаг болох ёстой циркээс эхлүүлээд авах л хэрэгтэй

Зочин
Зочин
2023-03-07 07:28

Үйлдвэрээ буцааж авъяаа чиний өмч биш ард түмний өмч луйвардаж аваа биздээ чи

Холбоотой мэдээ

Back to top button