Турк, Сирийн газар хөдлөлт: Аврагчид явж, асуудал үлджээ

Турк, Сирийн нутагт газар хөдөлснөөс хойш яг нэг сарын хугацаа өнгөрчээ. Гамшгаас болж гэр оронгүй болсон 1.5 сая хүн өнөөдөр гудамжинд өдөр хоногийг өнгөрөөж байна. Тэдгээр хөөрхийсийг гэр оронтой болгоход хэчнээн хугацаа шаардагдахыг хэн ч хэлж мэдэхгүй байгаа юм.
Гамшгаас хамгаалах Afad агентлагийн мэдээлснээр, гамшгийн бүсээс дүрвэсэн хоёр сая гаруй иргэн улсынхаа хаа нэгтээ өдөр хоногийг төөрүүлж байгаа гэнэ. Тэдний зарим нь эцэг, эх, хамаатан садан, найз нөхдөө бараадсан бол ихэнх нь орох оронгүй гудамж зээл, хотоос зайдуу ил задгай газарт амьдарч байгаа аж. Гамшгийн бүсээс явахыг хүссэн иргэдэд онгоц, галт тэрэг үнэгүй үйлчилж буй нь хүмүүст мөн хаа нэг тийш явах сэдэл төрүүлж байж болзошгүй юм байна.



Өдгөө гамшигт ихээр өртсөн бүсэд хүн амын тоо эрс багассан ч яг нурсан байшингийнхаа буурийг сахиж үлдэгсэд ч олон гэнэ. Тэдний нэг болох, Газар дундын тэгисийн эрэг дэх Самандаг хотын оршин суугч Сонгюль “Бид хаашаа ч явахгүй ээ. Эгнэ газар бидний хувьд их чухал. Цаашдаа юу ч болсон, бүр байшин маань нурж унасан ч бай эндээ л байна. Яагаад гэвэл энэ бидний гэр, бидний үүр. Бидэнд байгаа бүх юм энд л байгаа. Тиймээс бид явахгүй” хэмээн ВВС агентлагт ярьжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.