АНУ Мексикт хулгайлагдсан иргэдээ хайж байна

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо өнгөрсөн долоо хоногт Мексикийн хойд хэсгээс хулгайлагдсан дөрвөн иргэнээ хайж байна. Дээрх иргэд энэ сарын 3-ны өдөр Тамаулипас мужийн Матаморос орчимд зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртсөнөөсөө хойш сураггүй байгаа юм.
Зарим эх сурвалж дээрх дөрвөн иргэнийг халдлага үйлдсэн этгээдүүд машиндаа суулган авч явсан гэж буй бол зарим нь зугтаж хаа нэг тийшээ явсан хэмээн гэрчилсэн нь нөхцөл байдлыг тогтооход хүндрэл үүсгэж байгаа аж. Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор америк иргэдийг эм олж ирэхээр АНУ-ын хил давсан гэсэн мэдээлэл авснаа зарласан ч Вашингтон уг мэдээлэлд итгэхгүй байгаа аж. Өдгөө АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Мексикийн хууль сахиулагчидтай хамтран тус улсын нутагт эрлийн ажиллагаа явуулж байна.
Хэрэг гарсан өдөр орон нутгийн бүлэглэлүүдийн хооронд буудалцаан болсон гэх бөгөөд америкчууд яаж яваад тэнд байсан нь тодорхойгүй. Буудалцааны үеэр Мексикийн нэг энгийн иргэн амь насаа алдсан гэж Мехико дахь АНУ-ын Элчин сайд Кен Салазар ярьжээ.
Матаулипас нь АНУ-аас иргэдэдээ аялж жуулчлахыг хориглосон /Хүн амь, хүн хулгайлах гэмт хэрэгт өртөх магадлалтайн улмаас/ Мексикийн зургаан мужийн нэг гэнэ. Матаморос нь АНУ-ын Техас мужийн Браунсвилл хоттой шууд хиллэдэг аж.
ХМТ иргэдийг нь олоход туслах маттай мэдээлэл өгсөн хүнийг 50,000 ам.доллараар шагнана гэж амлажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.