Гадаад мэдээДЭЛХИЙ
Орос, украин гишүүдтэй “Хос аалз” олон улсын хакерын бүлгийг илрүүлжээ

ХБНГУ-ын Цагдаагийн байгууллага “Хос аалз” хэмээх нэртэй олон улсын хакерын бүлэглэлийг илчилж, хувийн мэдээлийг нь ил болгожээ. “Die Welt” сонинд мэдээлснээр, бүлэглэлд ХБНГУ, ОХУ, Молдав, Украины иргэд байгаа аж.
Прокуророос бүлэглэлийн гурван гишүүнийг баривчлах зөвшөөрөл өгсөн, өөр найман гишүүнийг эрэн сурвалжилж байгаа юм байна. Бүлэглэлийг илчлэхэд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Европол оролцжээ.
Германы Цагдаагийн мэдэгдсэнээр, дээрх бүлэглэл нь дэлхий даяар олон ноцтой халдлага, тэр дундаа Дюссельдорфын клиник, Германы “Funke” медиа группын серверийг хакердсан юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.