Туркийн сөрөг хүчний таван нам Ерөнхийлөгчийн сонгуульд дундаасаа нэг хүн дэвшүүлнэ

Туркийн сөрөг хүчний таван нам ирэх тавдугаар сард товлогдсон Ерөнхийлөгчийн сонгуульд дундаасаа нэг хүнийг нэр дэвшүүлэхээр болжээ. Энэ нь өнгөц харахад Р.Т.Эрдоганыг ялахын тулд санал хуваалцахгүй сайн талтай. Гэхдээ сайн харвал, сөрөг хүчний эвсэл нь зургаан намтай бөгөөд нэг нь нэр дэвшихээр болсон Кемаль Калычдароглуг дэмжээгүй юм байна. Өөрөөр хэлбэл, дээрх нэр дэвшүүлэлтээс болоод сөрөг хүчний эвсэл хагарчээ.
К.Калычдароглу нь зүүн төвийн үзэл баримтлалтай “Cumhuriyet Halk Partisi” намын дарга юм. Гэтэл эвслийн нэг том нам болох Үндэсний нам дотоод сонгуульд Станбул хотын дарга Экрем Имамоглу, Анкара хотын дарга Мансур Явас нарыг дэмжиж ороод, ядагдмагц нь К.Калычдароглуг дэмжихгүй хэмээн мэдэгдсэн аж.
Үндэсний намын дарга Мерал Аксенер “К.Калычдароглуг сонгуульд ялах магадлал маш бага” гээд, “Зургаан намын эвсэл” хоёр том хотын даргыг дэвшүүлэх замаар ялах боломжоо өсгөх боломжоо үгүй хийсэнд харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Туркийн Ерөнхийлөгчийн сонгууль ирэх тавдугаар сард товлогдсон. Гэхдээ газар хөдлөлийн гамшгийн дараа уг хойшлуулах магадлал үүссэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.