Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Прокурор багшаа буудсан зургаан настай хүүг яллах магадлал бага гэжээ

АНУ-ын Прокурорын газар багшаа буудсан зургаан настай хүүд ял ногдуулах магадлал маш бага гэж мэдэгджээ. Хэрэг үйлдэгдсэн Виржиниа мужийн Ньюпорт хотын шүүх мөн ”Уг хэрэгт насанд хүрсэн хэн нэгнийг буруутгах эсэх тодорхойгүй” гэсэн байна.

Тус хотын Ричнек бага сургуулийн сурагч зургаан настай хүү гэрээсээ буу авч гаран, анги дээрээ очоод багш болох 25 настай Эбигейл Цвернерийг буудсан хэрэг энэ сарын 6-нд гарсан юм.

Багш эмэгтэй цээжин тус газраа оногдсон ч азаар амьд үлджээ.

Дээрх асуудлыг аль болох хурдан шийднэ гэдгээ Ньюпорт хотын шүүхээс илэрхийлсэн байна.

Хүү гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бууг эх нь хууль ёсны дагуу эзэмшдэг байжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2023-03-09 15:47

6 nastai jaaxan uuxed xurtel bagshaa buuddag ene Amerik geech oron chini yamar aimaar zerleg xargis balmad buu shiidem dain baildaanaas saldaggui amid ayavax batalgaagui gazar ve

Холбоотой мэдээ

Back to top button