Гадаад мэдээДЭЛХИЙ
Турк эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсав

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр Туркийн мянга, мянган эмэгтэйчүүд Станбул хотноо жагсжээ. “Феминистүүдийн шөнийн марш” гэж нэрлэсэн уг жагсаалд хэдэн мянган эмэгтэй оролцжээ. Тэд гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцсэн байна.
Цагдаа нар эмэгтэйчүүдэд Таксимын талбай руу орох боломж олгосон ч дараа нь гарахыг шаардахад эсэргүүцсэн тул нулимс асгаруулагч газ хэрэглэхэд хүрсэн байна. Энэ үеэр олон эмэгтэй баривчлагджээ.

Сөрөг хүчний гол нам Ардын бүгд найрамдах нам энэхүү жагсаалтай холбоотой мэдэгдэлдээ “Р.Т.Эрдоган Туркийг 2021 онд Станбулын конвенцоос гаргаснаас хойш 600 эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн золиос болж амиа алдсан” гэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.