Гадаад мэдээДЭЛХИЙ
ОХУ Украины бүх хотуудад нэгэн зэрэг пуужингаар цохилт өглөө

ОХУ өнөөдөр Украин даяар нэгэн зэрэг пуужингийн цохилт өгчээ. Цохилт хойд зүгт Харьков, өмнө зүгт Одесс, баруун тийш Житомир хүртэлх нийт бүс нутгийг хамарсан байна.
Харьков, Одесс хотуудад барилга байшин эвдэрч, дэд бүтэц сүйдсэн, хэд, хэдэн дүүрэгт эрчим хүчний хангамж тасалдсан гэдэг мэдээлэл байна. Хэвлэлүүд энэ удаагийн цохилтыг улам бүр ширүүссээр буй Бахмут хотын төлөөх тулаантай холбон тайлбарлаж байгаа юм.
АНУ-ын Тагнуулын албанаас саяхан Украины дайныг олон жил үргэлжлэх магадлал өндөр хэмээн дүгнэсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.