Балканы хойгт энэ сарын 18-наас энх тайван тогтох уу

Косово, Сербийн харилцаа хурцдаж, хяналтаас гарч магадгүй эгзэгтэй байдал үүсээд буй билээ. Тэгвэл хоёр тал нөхцөл байдлыг эерүүлэх энхийн хэлэлцээрийг ирэх долоо хоногт баталж, байдал хэвийн болно гэж Европын зөвлөл найдаж байна.
Европын холбооны зүгээс санал болгосон, 11 зүйл бүхий энхийн төлөвлөгөөг хоёр тал өнгөрсөн сард хэлэлцээд харилцан хүлээн зөвшөөрсөн юм. Серб, Косовогийн төрийн тэргүүнүүд энэ сарын 18-нд Хойд Македонд уулзах бөгөөд энхийн төлөвлөгөө энэ үеэр албажих магадлалтай байгаа юм.
Энхийн төлөвлөгөөнд Европын холбоо Сербээс Косовогийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөхийг албадаагүй ч паспорт, диплом зэргийг хүлээн зөвшөөрөхөөр тусгажээ.
Мөн Олон улсын байгууллагын гишүүнчлэлд Косовог хясан боохгүй байх ёстой аж.
Европын зөвлөл өчигдөр Косовогтийн паспорттай иргэдийг Европын холбооны улсуудад визгүй зорчуулах шийдвэр гаргасан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.