Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ өчигдөр Украин руу 81 пуужин харважээ

ОХУ өчигдөр Украины хотууд руу өргөн хүрээтэй пуужингийн довтолгоо үйлдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл довтолгооны тоон мэдээлэл өнөөдөр тодорхой болжээ. Мэдээлэл нь ВВС агентлагт гарсан байна. ОХУ өчигдөр Одесс, Харьков тэргүүтэй хотууд руу нийт 81 пуужин харвасны дотор “Кинжал” хэмээх пуужин байсан аж. 8 метр урттай энэ пуужин ПЭХС-ийн эсэргүүцлээс зайлсхийх чадвартай юм.

ОХУ сүүлийн хэдэн сар энэ зэвгийг Украинд хэрэглээгүй байсан аж. Довтолгооны дүнд дор хаяж есөн хүн амиа алджээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков өчигдөр хийсэн мэдэгдэлдээ "Кинжал" хэт авианы пуужин Украины эрчим хүчний дэд бүтцийн гол байгууламжуудыг онилж, амжилттай оносон" гэжээ.

Өчигдрийн довтолгоо нь сүүлийн хэдэн долоо хоногт хийсэн хамгийн ширүүн дайралт байсан гэдгийг Украины тал онцолж байна. Украины арми өчигдөр ОХУ-ын харвасан 34 далавчит пуужин, Иранд үйлдвэрлэсэн дөрвөн ширхэг “Шахед” нисэгчгүй онгоцыг агаар дээр угтан сөнөөжээ. Харин зургаан “Кинжал”-ыг замд нь устгаж чадаагүй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-10 10:53

Одоо дуусга

Зочин
Зочин
2023-03-10 12:07

Орос ах нар минь наад украйнаа хурдан дуусгаад дайнаа зогсоогоочээ. Хамгийн гол украйныг хурдан ялах хэрэгтэй шүү.

MUUHAI UNDESTEN
MUUHAI UNDESTEN
2023-03-10 20:21
Reply to  Зочин

BID orosiin ah..Anh oros orniig BID baiguulsan

Холбоотой мэдээ

Back to top button