Нийгмийн

Гадаргын усыг хамгаалахгүйгээр тэрбум мод тариад нэмэргүй

Цөлжилтийн шалтгааныг зөвхөн 71 сая малын тоо толгойноос, үүний 284 сая хөлнөөс боллоо гэвэл санал нийлэхгүй ч хүмүүс олон байх шиг, нөгөөтэйгүүр ер нь өөрөө бодох биш бичиж үзэж байж дүгнэлт хийхээр арай өөр дүр зураг харагддаг тул бичээд, та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

Цөлжилт бол ерөөсөө л газар хатах үйл явц. Өчигдөр нэгэн усны мэргэжилтэнтэй санал солилцоход энэ тал дээр бол яг нийлж байсан. Хатсан хөрс, хатсан шороо яах вэ гэхээр чийгээ алдаж, бат бөх чанараа алдаж хагарна. Хөрс нь элсэрхэг болж, бүүр цаашлаад худалч хүнд 200 меш хэмжээнд хүртэл нунтаг шороо үүснэ.

Нэгэнт ийм болсон шороо дахин бороо ороход усыг хөрс рүү шингээхгүй нягтран хамгаалалт болж байдаг бөгөөд жаахан салхи гарахад л бөөн угалз түйрэнд хүргэнэ. Нэг тийм пудр шиг муухай шороо болж хувирдаг.

Говьд бороо ороход тэр их бороо хур муутай газар дор нь шингээгээд авчихдаг гэсэн бодол бол эндүүрэл. Говийн хөрс нь дээрх хэлсэн шиг усны хамгаалалтыг хэдийн үүсгэсэн байдаг тул жаахан ахиу бороо орчиход л нил үер усны аюул болдог. Бүүр төмөр замыг хүртэл урсгаж байсныг та нар санаж л байгаа байх.

Тэгэхээр цөлжсөн хойно нь анхаарах биш, цөлжихөөс нь өмнө л оновчтой арга хэмжээ авбал уул нь дээрсэн. Оновчтой шүү.

Хөрсний чийгийг хамгаалж байдаг хамгийн гол хамгаалалт бол ургамал. Талаар нэг өвс ургамал ургаж байж л хөрс доороо чийгээ хадгалж, дээрх хагарах нунтаграх аюулаас аврагдана.

-Цөлжиж байгаа хамгийн том шалтгаан бол мал сүргийн тоо толгой-

Малтай байх сайхан уу, сайхан байлгүй яахав. Яаж ч ядарсан тогоо тослочих юмтай. Амьдрал ахуй ойр зуурын зүйлээ хэдэн бог юм уу ганц бог нудраад болгочихно. Ядарсан үед шүү.

Сүүгээ үйлдвэрт нийлүүлэх боломж бараг байхгүй тул малчдын орлого бол махан дээр л тогтож байна. Цагаан идээ, тос бол хурааж байгаад цагаан сарын үеэр л нэг арай гайгүйхэн борлуулалттай, үүнийг нь үнэ цэн нь өссөнийг нь гайхан сошиалаар нэг хэлэлцэж байж авцгаана.

Арьс үс бол яах вэ, угаасаа бодлогоор үнэгүйдүүлчихсэн тул үүнийг орлогод тооцох байтугай одоо овоорсон хур их арьс ширний хаягдал биологийн аюултай хаягдлын хэмжээнд дөхөж буй. Тиймээс үүнийг бол орлогод тооцож болохгүй.

Цагаан сараар нэг цаддаг гэдэг шиг хавартаа л хэдэн ямааныхаа ноолуурыг зулгааж, амины гарзгүй арай дөнгүүр хэдэн бор юм олно. Одоо бүр хавар самнах ямааныхаа ноолуурыг урьдчилаад ломбарданд тавьж зардаг болчихсон. Яг нөгөө ухаагүй нүүрсийг зарчихдаг шиг, мөнгөгүй болохоороо эхнэрийнхээ ээмгийг ломбардаад хүүхдүүддээ хоол авч өгдөг шиг.

За яахав, гэхдээ л хавар ноолуураа самнаж арай л нуруу тэнийнэ. Гэхдээ энэ бол зөвхөн ямаагаа бусад малаасаа арай түлхүү өсгөсөнд нь оногдоно шүү. 71 сая мал сүргийн бүтцийн 40 хувь нь дан ямаанаас бүрдэнэ гэхээр бараг тал хагас руу нь дөхөж очно.

Яагаад ямааг онцлоод байна гэхээр ямааны мөнгө гэж цалин авдаг болохоор нь биш ээ, ямаа өвсийг үндсээр нь суга татан иддэгээрээ бусад малаас ялгаатай. Энэ ч утгаараа ямааны сүү, мах бол онцгой хүнс тэжээлийн ач холбогдолтой хэдий ч бэлчээрлэх талбайд халгаатай амьтан. Өртэй хүн өөдлөхгүй Үндэсгүй бут ургахгүй шиг угаасаа үндсээр нь суга татаж идээд байхаар бэлчээр тахлагдахгүй яахав.

Жишээ авахад Өмнөговь Дундговьт газрын гарц тааруу гандуу, Дорноговьт арай дөнгүүр гарсан байлаа гэхэд хүйтрээд ирэхээр Өмнөговь Дундговийнхон отор нэрээр Дорноговь руугаа очно. Гурван аймгийн мал нэг дор идээшилж, тэр газар нутгийг бол талхалж гүйцнэ.

Хэрэв оторлуулахгүй гэвэл бөөн хэрүүл зарга, зодоон цохион, сүүлдээ бүүр буу шийдэмдээ хүрч нэгнийхээ аминд хэнэг ч үгүй хүрчихдэг болж. Жишээ л авсан болохоос манай МАА нэг тийм эмзэг цэг дээрээ явсаар байна.

Малын тоо толгойг барих асуудал бол малын эрүүл мэндийг хамгаалж, махны үйлдвэрлэлийг хөгжүүлж экспортыг дэмжих ёстой юм уг нь. Гэтэл өнөөгийн байж байгаа царай бол вакцины мөнгийг нь ч бүрэн бүтэн төсөвлөчихөж хүчрэхгүй олон тооны малтай, төсөвлөсөн жаахан мөнгийг нь талаас илүүг нь нэг дарга нь охиныхоо данс руу хийлгэж цавчаад байхаар яаж ч мал эрүүлжих үү.

Цавчаатай орж ирсэн жаахан вакциныг нь цааш нь малд нь хийдэг ч юм уу, хугацааг нь дуусгаад булаад хаядаг ч юм уу, сонин л асуудал. Надад бол их л зүйл чихний үзүүрт сонсогддог.

За ингээд мал маань эрүүл биш учир экспортлож ч чаддаггүй юм байна, чанаад гаргая гэсэн ч квот зарж наймаалцаад, үүн дээрээ тохироогоо хийж чадахгүй тул хор хийсэн мах мэтээр нийтийг донсолгож чаддаг юм байна, хий дэмий л малаа өсгөсөөр мянгат малчид олноороо төрж энгэрээ цоолуулсаар, махных нь үнэ Дэнжийн мянга дээр тэнгэрт хадсаар.

-Уул уурхай-

Уул уурхай ухаж газар сэндийлснээр цөлжилт явагдаж болох уу. Болноо, бололгүй яахав. Гэхдээ хамгийн том карьер гэхэд л овоолготойгоо нийлээд 5 ам дөрвөлжин километрт л цөлжилт явагдана. Аргагүй хүнд даацын машин механизм байнга хөлхөж байдаг тул уурхайн бүсийн газар шороо нунтгарч хатахаас ч аргагүй.

Хариуцлагатай уул уурхайд бол ийм шалтгаанаар зам талбайг заавал услаж, тоосжилт үүсгэхгүй байх тал дээр анхаардаг, анхаарах ёстой.

Та хаана амьдарч байгаагаас үл хамаараад төмөр тогоогоор хоол хийж төмөр халбага сэрээ хэрэглэдэг, машин техник, галт тэрэг гээд хэрэглэдэг тул уул уурхайг байх ёсгүй гэж шүүмжлэх бол хамгийн утгагүй асуудал.

Харин бидэнд ямар өгөөжтэй вэ, үүнийг ашигласнаар ямар асуудал шийдэгдэх вэ гэж бодитой хариулт нэхвэл наад дарганууд чинь жаахан цочроо авах байх. Одоо бол энэ нэг хэдэн уул уурхайг эсэргүүцээд байдаг мөртлөө хэрэглэдэг зүйлсээ юугаар хийдгийг нь ч мэддэггүй тэнэгүүд гэж хөшигний ард даапаалж суугаа, би яг мэдэж байна.

-Гадаргын болон гүний ус-

Усыг зөвхөн ус гэж хараад, ууршаад алга болчихоор нь дуусчихлаа гэж уйлаад байдаг нь манай суурь боловсролын чанараас хамаарч буй. Энерги хадгалагдах хууль буюу энерги устдаггүй, шинээр бий болдоггүй, нэгээс нөгөө төлөвт шилжиж оршсоор байдаг гэдгийг амьдралтайгаа уяж ойлгох хүн цөөхөн дөө цөөхөн.

Тиймээс л хүмүүсийг яаж л бол яаж толгойг нь эргүүлэх боломжтой болсон. Гадаргын ус ширгэлээ ч эргээд л бороо цас болоод л бууна. Харин буухад нь газрын хөрсний хамгаалалтыг нь аятайхан бүрэн бүтэн байлгахгүй бол эргээд л ууршина.

Харин гүний ус буюу дал наян метр, цаашлаад 100 гаруй метрийн гүнд буй ус гадаргын экосистемд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг яг таг хэлээд өгөх хүн олдохнуу. Өвс ургамлаа байг гэхэд модны 5 метр үндэс тэр 100 метрийн гүнээс усыг нь татан ургаж байгаа гэдэгт итгүүлээд байна уу.

Ойрд нэг тийм ойлголтыг л санаатай санаандгүй нь мэдэгдэхгүй тараагаад байх шиг. Гүний усыг хэн дуртай нь худаг өрөмдөн хэрэглэж байна, гүний ус багассанаас цөлжилт явагдаж байна, гүний ус дуусч буй учраас ургамал ногоо үхэж, ган гачиг болж байна гэж. Энэ нь цаашлаад зөвхөн уул уурхайн усны хэрэглээнээс болж байна гээд л.

Уучлаарай, би ч Оюутолгойн секунтэд 800 гаруй тонн ус хэрэглэж байгаад эгдүүцдэг. Гэхдээ гүний усны нөөц хязгаартай, ингэж хэрэглэн барин ашиглаж байж Монгол улсад ямар өгөөжтэй байна гэдгээр нь эгдүүцдэг болохоос Өмнөговийг хатаачихлаа гэж эгдүүцдэггүй шүү.

Үүнийгээ маш өөр найрлагатай, хүнсэнд хэрэглэж болохгүй мэт ойлголт төрүүлээд хэрэглэж байгаад нь би эгдүүцдэг. Ямар ч хатуулаг өндөртэй усыг шүүж чаддаг болсон цаг үед амьдарч байгаа шүү дээ би.

За тэгэхээр гадаргын усны асуудлыг ерөөсөө мэдэхээ больж. Холбох ёстой юмыг нь холбож ойлгуулахгүйгээр, зүгээр л ингээд ойлгуулчихвал надад ийм ашигтай мэтээр л явж байна.

Гадаргын усыг сайн хадгалж байж л цөлжилтөөс сэргийлж чадна.

Үүний тулд малын тоо толгойг тэр эрчимжсэн МАА-г нь байгуулдаг санж уу, татвараар дардаг санж уу тоо толгойг нь л багасга. Ядаж вакцинд бүрэн хамруулж чадах тоо хэмжээнд хүртэл нь.

Тэгээд чадвал нөгөө тэрбум модоо тарь. Хөрсний чийг буюу гадаргын усыг татдаг тул ойр орчимд нь хүссэн хүсээгүй зүлэг ногоо ургаад л ирнэ. Эхний арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүйгээр тэрбум мод тариад ч тусыг эс олно шүү дээ.

О.ГАЛ-ОЧИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-12 18:57

ОРОЙН ДЭЭД ОЧИР ДАРЬ БУРХАН АРД ИРГЭДЭЭ ХАРАНХУЙГААС ГЭРЭЛ РҮҮ ХӨТЛӨГЧ АУГАА ИХ МАНЛАЙЛАГЧ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ СОД УХААНТ ХӨВГҮҮН ХҮРЭЛСҮХ МИНУ АЛХСАН ГАЗРААС ТАНЬ АДИС АВМААРАА ШҮҮ.ЭНЭ НӨХӨР ӨӨРИЙГ ЧИНЬ СӨРӨӨД БАЙНАА ТЭРБУМ МОД ХӨТӨЛБӨРИЙГ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙНА БИ ОЧООД НАМ ЦОХИЧИХ УУ? АГАА ЯАХ УУ?

Erka
Erka
2023-03-12 19:31

Naad ugee ter ard tumnee modnoos dor uzdeg huukdee hel uyhiine gej eronhiilogchbolson umbol ter bum mod geed yriad baih um negch udaa ard tumnee gej yrihgui um muu nobshiig hurdan z##luulmaar bna

Холбоотой мэдээ

Back to top button