Энтертайнмент

Б.Баатарын “Этгээд” кино АНУ-ын зах зээлд гарлаа

Найруулагч Батсүхийн Баатарын анхны бүтээл “Этгээд” уран сайхны кино АНУ-ын алдарт “South by Southwest” кино фестивальд оролцохоор болжээ. Тус бүтээлийг дэлхий даяар худалдаалах онцгой эрхийг авсан “Raven Banner” компани Хойд Америк дахь нээлтээ уг фестивалийн үеэр хийж буй аж.

Киног АНУ-ын Лос Анжелест төвтэй “Three Flames Pictures”-ынхан “Raven Banner”-т зуучилсан аж. Жүжигчин Батжаргалын Дөлгөөн, Тревор Дойл, Г.Эрдэнэбилэг нар хамтран байгуулсан бөгөөд Монголын киног Холливудад гаргах, зуучлах зорилго тавьж ажилладаг юм.   

SXSW буюу “South by Southwest” нь Техас мужийн Остин хотод 1987 оноос хойш зохион байгуулагдаж байгаа урлагийн фестиваль бөгөөд хөгжим, кино зэрэг гурван төрлөөр, 10 хоног үргэлжилдэг алдартай арга хэмжээ юм.  

“Этгээд" кинонд хотын завгүй амьдралаас жаахан амрах гэж ойн гүнд кабин түрээсэлж буй хосуудын түүхийг өгүүлдэг. Тус кино өнгөрсөн жил Германы Олденбургийн Олон улсын кино наадмаас "Өвөрмөц, зоримог шийдэл" төрөлд шагнал хүртэж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button