Гурван настай хүү долоо дахь өдрөө ухаангүй байна

Ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн гэх гурван настай хүү ГССҮТ-д долоо дахь өдрөө ухаангүй, эмчлүүлж байна.
Хүүхдийн гэмтэл бэртлийн тухай ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяа: “Хүүхэд 103-аар хүргэгдэн ирэхдээ хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын хугаралтай, баруун шууны хугаралтай, шулуун гэдэсний орчим няцрал ихтэй, тархины хүнд гэмтэлтэй ирсэн” гэв.
Хүү амьсгалын аппаратанд долоо дахь өдрөө эмчилгээ хийлгэж байгаа ч сэргээгүй байгааг тус эмнэлгээс тодрууллаа.
Харин эх сурвалжийн мэдээлснээр хүүг эмнэлэгт хүргэсэн гэх ээжийнх нь хамтран амьдрагч М.Э эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шалгаж байгаа ажээ.
Эргэн сануулахад М.Э-г шүүхээс орон байрны залилан хийсэн гэм буруутайд тооцож байв. Гэвч шүүхийн шатанд оргон зайлсны улмаас шүүхээс захирамж гарч тухайн этгээдийг эрэн сурвалжилж байсан билээ. Тэрбээр нийт 130 гаруй иргэнээс нэг тэрбум гаруй төгрөгийн залилан хийсэн юм.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой нэг адгууснуудыг бүгдийг нь засах юмсан
Эрүүгийн хуулиндаа хурдан өөрчлөлт оруулаач ээ ийм хүн араатанд цаазын ял нь л хэрэгтэй Бага насны хүүхэд тарчлаасан зовоосон хэнийг ч /эр,эмэгтэй/ бай шууд цааз өгөх хэрэгтэй. Дээр нь хулгай хийсэн иргэний хурууг тайрах хэрэгтэй бна даа Ардын үгэнд "Хүн ##ж хүрээ т##аа юу" гэдэг нь бас их утгатай л байх
Ёстой хэрэг ##га. Хүү хурдан ухаан ороосой доо. Бурхан гончигсум өршөө.
Хурдан ухаан ороосой бяцхан хүү
Iwii iwii uhel amidraltai temtsej bnadaa zaawal serged shan amidralaar amidraarai huurhun huu mne
хуульгүй орны яргачид мөн гаарч бнаа цаазгүй юм чинь гээл пээдгэр суугаа биз
iim hvn chanargvi eriin svgiig gudamjind il zogsooj chuluugaar zohij nasan durashdaa hvnii gar haraj amidrah bolgoh heregtei tvvnees ard tvmnii mongoor shoron gej gazar tejeeh hereg baihgvi yagaad minii datbar tolson mongoor hvn bish g###giig tejeen gej bi zobshoorohgvi shvv
Ухаан ороосой, бурхан минь туслаач. Элэг зүрх урагдаж байна.
Цаазын ялыг сэргээ.
өчиггүйгээр цааш нь харуул . Тэглээ гээд хэн ч хүний эрх аминд х##длаа гэхгүй .Наадах чинь хүн биш учраас хүний ёсоор хандаад шоронд хооллож ундлаад байх хэрэггүй. хурдан д##д оруул аа .Хүүгийн төлөө зүрх шимширч байна.Эхийг нь эх байх эрхийг нь хас.